УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдөр үдээс хойш болсон хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлгээс УИХ-ын дэд даргад Ч.Улааныг нэр дэвшүүлж, гишүүдийн 97.6 хувийн саналаар дэмжин баталлаа.
Ч.Улаан нь 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн. Профессор, Доктор цолтой.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга
1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч
1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд
2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж буй юм.