logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын шилдэг аав болжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын шилдэг аав болжээ

2012/08/09
  Монголчууд жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг "Аавуудын өдөр" болгон тэмдэглэдэг болоод даруй  найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Уг өдрийг тохиолдуулан Монголын эрэгтэйчүүдийн холбоо  Монголын шилдэг есөн аавыг тодруулах арга хэмжээг зохион байгуулсан юм.
 Монголын шилдэг 9 аавыг есөн эрдэнийн одонгоор шагнах ёслолын ажиллагаа Гэрлэх ёслолын ордны хүндэтгэлийн гэрт болсон бөгөөд  шилдэг аавууд нийслэл Улаанбаатар хот болон Дундговь, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгаас тодорчээ.
Тэдний нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болсон юм.  Учир нь  Ц.Элбэгдорж өөрийн таван хүүхдээс гадна 20 гаруй өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлдэг юм байна.
Харин МоАХ-ы партизан Д.Нинж үүний тухай:  " Ц.Элбэгдорж нэг удаа  Богдоос Би асар их нүгэл хийсэн хүн. Нэгэнт хийсэн нүглээ яаж цайруулах вэ? гэж асуухад нь хүүхэд өргөж тэжээ гэсэн байдаг юм" хэмээн өгүүлж байсан аж.

Л.Ганзориг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш