logo
Согтуурч гэмт хэрэг үйлдэхтэй тэмцэхийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч уриалав

Согтуурч гэмт хэрэг үйлдэхтэй тэмцэхийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч уриалав

2012/08/09
Согтуурч гэмт хэрэг үйлдсэн иргэдийг илүү хатуу шийтгэхийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак уриалсан тухай орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд уламжлав. 2012 оны 7-р сард Өмнөд Солонгосын Hite-Jinro согтууруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компани согтуурч үйлдсэн гэмт хэргийг багасгах компанит ажиллагааны хүрээнд лонхон дээр анхааруулах зарлал бичиж эхлэв. «Согтуурч гэмт хэрэг бүү үйлдэ!Согтууруулах ундаа соёлч боловсон хэрэглэх талаар гарсан алдагдлыг арилгая» гэж бичжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо баримтуудаас харахад дэлхийд чухам Өмнөд Солонгост хамгийн их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш