Олимпийн наадамд оролцохоор Лондонд очсон Камеруны шигшээ багийн долоон тамирчин алга болжээ. Тамирчид хаана байгааг мэдэхгүй гэж спортын түшмэд мэдэгдлээ. 5 боксч, хөл бөмбөгч эмэгтэй ба усанд сэлэгч эдийн засгийн шалтгаанаар ЕХ-ны нутаг дэвсгэрт үлдэхийн тулд Олимпийн хотхоноос зугтаж явсан гэж таамаглажээ. Камеруны эмэгтэй хөл бөмбөгчдийн шигшээ багийн хаалгач бүр Лондод Олимпийн наадам эхлээгүй байтал алга болсон билээ.