logo
БН Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бараалхав

БН Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бараалхав

2012/08/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Имрон Котаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Имрон Котаны Монгол Улсад шинэ парламент, шинэ Засгийн газар бүрдэж  байгаатай холбогдуулан баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн тэрбээр Манай улсын Ерөнхийлөгч таны урилгаар Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаадаа ихэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд төрийн дээд хэмжээний энэ арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай үүргийг  надад хүлээлгэсэн юм. Энэхүү айлчлалын хүрээнд уул уурхай, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулах болно” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид бүхэн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоног Монгол Улсад айлчлах гэж буйд баяртай байгаа. Айлчлалын үеэр талууд нийгэм, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш