Mонголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Засгийн газрын Эрүүл мэндийн газартай 2012-2013 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд мэдээлэл, программ хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс орон даяар хэрэгжүүлэх эрт илрүүлгийн үзлэгийг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсоны дагуу нийт 40 сая төгрөгийн өртөг бүхий мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг Эрүүл Мэндийн Газарт гардуулсан юм.
Эдгээр тоног төхөөрөмж нь Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сурталчилгааны мэдээний сангийн мэдээлэл, программ хангамжийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зориулалтаар олгогдож байгаа юм. Мөн Халдварт бус өвчний илрүүлэг үзлэгийн бүртгэлийн мэдээллийн сан бий болгох, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны материал, гарын авлага зэргийг боловсруулах, хувилж олшруулах, хэвлэх, цахим сүлжээгээр дамжуулан орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулахад зориулагдах аж.
Мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг гардуулах үеэр Эрүүл мэндийн газрын, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир “Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны мэдээний сангийн тогтвортой байдлыг хангаж ажиллах, мэдээ мэдээллийг баяжуулахад өндөр хүчин чадалтай сервер компьютер, дагалдах тоног төхөөрмжүүд ашиглах болсондоо бид баяртай байна” гэв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэл, мэдээллийг сайжруулах нэгтгэх, дүгнэх,тайлагнах, үндэсний хэмжээний хяналт шинжилгээ үнэлгээг зохион байгуулах, алсын зайнаас сургалт явуулах, гарын авлага, сургалтын материалаар хангах, ЭМГ-ын дотоод гадаад интернэтийн сүлжээ, Wireless сүлжээг сайжруулах, бэхжүүлэх зэрэг ажлуудад бид эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглана. Бидэнд орчин үеийн шинэ тоног төхөөрөмжүүд гардуулан өгч байгаа Монголын Мянганы сорилын сангийнхандаа маш их баярлаж байгаагаа байгууллагынхаа хамт олныг төлөөлөн хэлэхэд таатай байна” гэж хэлсэн юм.
Монголын Мянганы сорилын сан нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газартай хамтран ажиллахаар өнгөрсөн оны 10 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд ММСС-гийн Эрүүл мэндийн төсөлтэй хамтран улсын хэмжээнд явагдаж буй хүн амын дунд зонхилон тохиолдох Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах, эрүүл мэндийн тогтолцоонд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Б.Туул