logo
 Н.Энхбаярын бие муу байна

Н.Энхбаярын бие муу байна

2012/08/10
МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхийн шийдвэрийг дагуу 461-р хорих ангид хоригдож байгаа. Харин сүүлийн өдрүүдэд түүний бие ихээхэн чилээрхэх болжээ. Тухайлбал зүрхний хэм нь үе үе алдагдаж, даралт нь ихсэж байгаа аж. Өнгөрсөн хавар 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зарласны улмаас түүний бие эрүүл мэндийн ихээхэн доройтсон. Зарим дотор эрхтнүүд нь дахин хэзээ ч сэргэхгүйгээр гэмтсэн талаар түүний эмч нар мэдэгдэж байсан. Өлсгөлөн зарласны улмаас дотор эрхтнүүд нь хатаж, бодисын солилцооны хэвийн байдал алдагдсан байна. Удаан хугацаанд шат дараатай хийж байсан эмчилгээг нь тасалдуулж ийнхүү шоронд хорьсноос болж түүний биеийн эрүүл мэнд доройтоод байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш