logo
Хамтарсан саналаа гардуулав

Хамтарсан саналаа гардуулав

2012/08/10
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо /МҮЭХ/ болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо /МАОЭНХ/-ны удирдлага, Бие даагчдын зөвлөл /БДЗ/-ийн гишүүд оролцсон хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо.
Уг хурлын үеэр МҮЭХ, МАОЭНХ-ны удирдах хүмүүс Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгуулахаар боловсруулсан хамтарсан саналаа УИХ дахь Бие даагчдын зөвлөлд танилцуулж, хараат бус тэдгээр гишүүнээр дамжуулан Засгийн газарт хүргүүлэхээр дээрх саналыг гардуулав. Энэхүү хамтарсан саналд хөдөлмөрийн харилцаа, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгэм, эдийн засгийн бодлого болон уул уурхай-дэд бүтцийн хөгжил, цалин хөлс, нийгмийн хамгааллын хүрээнд хэрэгжүүлэх, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр нэн даруй шийдвэрлэх нийгэмд зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдолтой асуудлуудыг тусгажээ.
Ажлын байр нэмэгдүүлэх, иргэд, хөдөлмөрчдийг ажил, орлоготой болгоход чиглэсэн эдгээр саналыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа эсэх, хэрэгжилт, үр дүн нь иргэд хөдөлмөрчид болоод ажил олгогчдод хэр бодитой хүрч байгаад талууд хяналт тавьж үнэлгээ хийн ажиллах аж.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш