УИХ-ын Тамгын газарт Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн Газрын Хамтын Ажиллагааны байгууллага (TIIKA)-ын тусламжтайгаар “Монгол Улсын Их Хурлын Цахим Номын Сан, Техникийн туслалцаа”-ны төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд УИХ-ын Судалгааны төв болон Номын сангийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх өндөр хүчин чадал бүхий сканер, тоног төхөөрөмжүүдийг холбогдох программ хангамжийн хамт иж бүрэн суурилуулж, УИХ-ын хэвлэх цехийг орчин үеийн өнгөт хэвлэлийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх юм. Төслийг хэрэгжүүлэхэд БНТУ-ын парламент болон парламентын Тамгын газраас хамтын ажиллагааны хүрээнд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмж, программ хангамжийг суурилуулахаар тус улсын Үндэсний Их Хурлын Номын сан, Архивын үйлчилгээний газрын дэд дарга Тунжэр Иылмаз тэргүүтэй мэргэжлийн баг Монгол улсад 2012 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ажиллаж, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад сургалт зохион байгуулж байна.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж TIIKA болон Туркийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол улсын парламентын хүсэлтээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр тус төслийн техник-программ хангамжийн ажлыг гүйцэтгэж буй Мэдээлэл боловсруулалтын газрын дэд дарга Танжу Яазганарыкан “Мэдээлэл солилцоо нь мэдээллийн технологид тулгуурладаг. Үүнээс л хамтын ажиллагаа эхэлдэг” хэмээн хэлж байв.
Төслийн нийт санхүүжилт нь 800 000 орчим ам. доллар болох бөгөөд цаашид Турк улсын талаас цахим мэдээллийн сангийн болон вэбэд суурилсан олон улсын OCR программын ашиглалт, шинэчлэлтийн талаархи заавар зөвлөгөөг зайнаас хамтран ажиллах хэлбэрээр өгч байх аж.
Ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотод төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа болох бөгөөд энэ үеэр Турк улсын парламент, парламентын Тамгын газрын төлөөлөгчид оролцож хоёр жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн талаар олон нийтэд мэдээлэх юм