Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, ХЗДХЯ, Монголын эрүүл мэндийг дэмжих сан, Архи тамхины хор хөнөөлийг бууруулах сан, Эрүүл идэвхтэй амьдрал клуб хамтран “Гэр бүлийн хайрлал” уриан дор үндэсний III чуулганыг зохион байгуулахаар болжээ. Тус чуулган энэ сарын 17-19-ний өдрүүдэд “Хаадын зам” жуулчны баазад болох аж. Уг чуулган хоёр удаа болж байсан бөгөөд үүнд эрэгтэйчүүд, залуус голдуу хамрагддаг байсан бол энэ удаа гэр бүлээрээ оролцох онцлогтой гэж зохион байгуулагчид тэмдэглэн хэлж байв. Чуулганд архины асуудлаа шийдвэрлэсэн нөхөрлөл, Эрүүл идэвхтэй амьдрал клубын гишүүд, нийслэл орон нутагт байдаг клубын төлөөлөгчид оролцох юм. Монголын 650 мянган өрхийн 80 орчим хувь нь ямар нэгэн байдлаар архины асуудалтай байдаг гэсэн судалгаа бий. Иймд чуулганд оролцох хүсэлтэй хүмүүс гэр бүлээрээ хамрагдаж, зөвлөгөө авч, эрүүл амьдралын хэв маягийн тухай сургалтад хамрагдаж, туршлага солилцон, мэдлэг мэдээллээр хангагдах боломжтой. Өдгөө гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, гэмт хэрэг, аюул осол архидалтаас үүдэлтэй болж, тухайн гэр бүлд ямар нэг хэмжээгээр асуудал үүсч байдаг. Өөрөөр хэлбэл архидалт гэр бүлийн хамааралтай болжээ. Иймд гэр бүлийн оролцоог чухалчилсан байна. “Эрүүл идэвхтэй амьдрал” клуб үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа архидалт, мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвслийн гишүүн байгууллага юм.
“Эрүүл идэвхтэй амьдрал” клубын тэргүүн Д.Пүрэвсүрэн: Монгол дахь архидалтын хувь маш өндөр гарсан
-Энэ удаагийн чуулган ямар ач холбогдол, онцлогтой чуулган болох вэ. Үр дүнг хэрхэн тооцоолж байна вэ?
-Монголын гэр бүлүүд ямар нэгэн байдлаар архины асуудалтай байдаг. Үүнийгээ илэрхийлэх, эмчлэх, гэр бүлээ эрүүл болгох талаар анхаарал тавих нь сул байдаг. Өмнө нь хоёр ч удаа уг чуулганыг зохион байгуулсан. Үүнд архины асуудлаа шийдвэрлэхийг хүссэн хүн л ирдэг байсан бол одоо архинд донтох өвчтэй болохоосоо өмнө маш олон оюутан, залуучууд хандаж байна. Тэд бүгд оролцох боломжтой. Хамгийн гол нь эрүүл саруул аж төрж, баяр хөөртэй амьдралын хэвшилд хүргэхийг зорьж байгаа. Мөн гэр бүлээсээ, гэрээсээ архийг хөөж гаргах цаг болсон гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Архи хөөнө гэхээр архийг хөөгөөд, өшиглөөд гэрээсээ гаргах биш юм. Ямар нэгэн баярыг архигүй тэмдэглэдэг зан үйлд суралцах хэрэгтэй. Энэ нь гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйд хийх хамгийн том хөрөнгө оруулалт шүү дээ. Монголын ирээдүйг архигүй болгож байна гэсэн үг. Эдгээр асуудлыг дэвшүүлж чуулганыг зохион байгуулж байна. Хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэж чадвал ерөнхийлөгчийн “Архигүй монгол” гэдэг санаачлага, хөтөлбөр хэрэгжих үндэс тавигдана гэсэн үг.
-Чуулганд хэчнээн хүн оролцох вэ. Ямар үйл ажиллагаа зохион байгуулагдах вэ?
-21 аймгийн эрүүл идэвхтэй амьдралын клуб, салбар зөвлөл болон архидалт мансуурлын эсрэг клубүүд, дэмжиж оролцох маш олон байгууллагууд байгаа. Мөн чуулганд оролцсон хүмүүс эрүүл амьдралыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн болон сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна туршлага солилцох бүрэн боломжтой.
-Өнгөрсөн жилийн чуулганы үр дүн хэрхэн гарсан бэ?
- Чуулганд өнгөрсөн жил 500 залуу оролцсон. Есөн хүү архины асуудлаа шийдээд ээжүүддээ хүндэтгэл үзүүлсэн. Хэдийгээр есхөн хүний амжилтанд хүрсэн хэрэг мэт боловч цаанаа энэ нь маш том нийгмийн ажил болсон. Ээж, аавыгаа байхад нь ийм асуудлаа шийднэ гэдэг ээж хүнд маш том аз жаргал юм.
-Манай улсын архидалтын судалгаа өндөр гарах болжээ?
-Бид саяхан Польш улс руу яваад ирсэн. Судалгаагаар Польшид архидалт маш өндөр хувьтай гардаг. Тухайлбал, гурван минутад нэг эмэгтэй утасдан архины үүдэлтэй хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлдэг. Манай улсын тухайд албан ёсны үндэсний хэмжээний судалгаагаар 51,3 хувь нь архинд донтох өвчтэй байдаг гэсэн судалгаа бий. Бусад улс оронтой харьцуулахад маш өндөр хувьтай гарч байгаа юм. Бусад улс орны тухайд зургаан хувьд хүрэхэд л үндэсний аюулгүй байдалд хүрэхүйц гэж үздэг. Дундаж архидалттай улс 15 орчим хувь л байдаг. Мөн Ази номхон далайн бүсийн орнуудын “Архидалтын эсрэг нэгдэе” уриан дор болсон чуулга уулзалтад оролцоод ирлээ. Үүнээс Азийн орнууд хамтдаа тэмцэхгүй бол нэг оронд архидалтын эсрэг тэмцээд байхад нөгөө оронд архийг үйлдвэрлэн импортолдог тухай ярилцсан. Энэ уулзалтад мөн л Монгол улсын архидалтын хувь маш өндөр гарсанд сэтгэл эмзэглэмээр асуудал байв. Төрөөс биднийг дэмжиж, ард иргэд ч өөрсдийн оролцоог нэмэгдүүлж байгаа. Одоо нийгмийн идэвх нь сайжирвал бид олон ажил хийж болно. Нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад ядуурал нийгмийн идэвхийг сулруулдаг талтай. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй дээшлэхгүй байна. Насанд хүрсэн хүний 27, эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчтэй гэсэн судалгаа бий. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн хувь маш их өсч, нас нь залуужиж байгаа нь мөн л сэтгэл эмзэглүүлмээр. Бид ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвтэй хамтраад оюутан залуучууд, ЕБС-ийн ахлах ангийнханд лекц уншиж байгаа. Гэхдээ гэр бүл, аав ээжүүд бүгдээрээ оролцохгүй бол хоёр гурван байгууллагын хийчихдэг ажил биш юм.
-Архины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга юу вэ?
-Хамгийн гол арга зам нь хүний тархитай л ажиллах хэрэгтэй байдаг. Энэ бол сэтгэцийн өвчин. Бие организмийн өвчин биш гэж үздэг. Уураг тархи оюун санааны өвчин учраас сэтгэл зүй, оюун санааны эмчилгээг давамгай ашигладаг.
-Архинаас гарах эмчилгээ хийлгэчихээд эргээд архинд орж байгаа шалтгаан юунд оршдог вэ?
-Энэ өөрөө маш хүнд, хортой, гэр бүлийн өвчин. Гэр бүлийнхнийг тэр чигээр нь өвчлүүлдэг. Хамгийн бага хугацаанд анхан шатны эмчилгээг 24 сар гэж үздэг. Монголд 15-16 жил эмчлүүлсэн ч хүн байж байна. Олон улс оронд энэ өвчнийг тогтворжуулахын тулд клубын систем ашигласан байдаг. Ингэснээр мэдлэг мэдээллээ дээшлүүлж, эрүүл саруул аж төрдөг хүмүүстэй найз нөхөд хамт олон болдог.
М.Занаахүү