Зээрэнцэг шидэлтийн Олимпийн аврага Роберт Хартингийг лхагва гаригийн шөнө үл мэдэх хулгайчид дээрэмдэжээ. Германы атлетийн өөрийн твиттер дээр бичсэнээр түүний итгэмжлэлийг хулгайлан авчээ. Үүний улмаас тэрээр Олимпийн хотхонд нэвтэрч чадаагүй байна. Тэгээд тамирчин шөнийг гудамж, төмөр замын вокзал дээр өнгөрүүлжээ. Өглөө түүнд итгэмжлэлийг нь сэргээн олгожээ.