УИХ-ын гишүүн "Женко" Х.Баттулгын ачаалал ойрны үед “онцгой” нэмэгдсэн ч юм юмыг амжуулж явна. Олимпийн хошой медальтан төрүүлж, охиноо гэрлүүлж, бас засгийн хуваарлилалтыг МоАХ-д шог оногдуулахгүй байх, өөртөө сайдын суудал авах гээд л. Энэ засгийн үед тэр Үйлдвэржилт, хөдөө аж, ахуйн сайдын албыг хашихаар тохироо, наймаагаа хийгээд жин тан болгочихоод байгаа билээ. Гэсэн ч хүн мөнгөтэй болох тусмаа шунаг болдог хуулиар МоАХ фракцдаа овоо хэдэн сайд, дэд сайдын суудал батлүүлах гэж намынхаа хэдийг харин ч нэг хороор хангаж байгаа. Хорны үйлчлэл явагдах завсар олимпод сойсон шандаст хүлэг Н.Түвшинбаярынхаа дээлийн захыг Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар дэргэдээс нь мушгичихаад ирсэн. Тэгвэл УИХ бүтэцтэйгээ ноцолдож байх хооронд буюу наймдугаар сарын таванд Хөвсгөл аймгийн Хатгал сумаас 200 км зайд байрлах "Женко Тур"-ынхээ жуулчны баазад охин үрийнхээ хурим найрыг нижгэр, дэлбэг, нүсэр хийгээд иржээ. Урьсан зочин, ураг садангаа онгоцоор зөөгөөд цаг нарыг хэмнэж, хөрөнгө зоорийг харамгүй цацсан юм байх. Хоёр тийш болоод удсан ч үр хүүхдээр гагнагдсан экс эхнэр Энхтуятай нь хуримын даамал болсон аж. Ясны хөдөлмөрч, дайчин тэрээр ойрын үед АН-ынхаа даргыг ч солиод тавьчихаж мэдэхээр аагтай байна.
Э.Болор