logo
Татварын тайлангаа шуудангаар илгээх таван алхам

Татварын тайлангаа шуудангаар илгээх таван алхам

2012/08/11
1. Та өөрт хамгийн ойр байрлах шуудангийн үйлчилгээний салбарт хандах
2. Монголын Татварын Албаны тусгай таних тэмдэг бүхий логотой дугтуйг худалдаж авах
3. Худалдаж авсан дугтуйндаа татварын тайлангаа буцах дугтуйн хамт хийн шуудангийн үйлчилгээний ажилтанд хүлээлгэн өгнө
4. Таны дугтуйн дээр бичигдсэн татварын хэлтсийн хаяг байршлын дагуу тайланг хүргэнэ.
5. Татварын тайланг хянаж хүлээн авсны дараа таны буцах дугтуйн дээр бичигдсэн хаягийн дагуу буцааж гардуулна.

Анхаарах зүйлс

- Дугтуйн дээрх шуудангийн өдрийн тэмдгийн огноо нь татварын тайланг тушаасан хугацааг нотолно
- Татварын тайланг илгээх 1ш дугтуй худалдаж авахад 1ш дугтуй дагалдаж ирэх бөгөөд уг дугтуйг нугалан тайлангийн хамт хийнэ. Уг нугалсан дугтуй нь татварын албанаас таны хаягаар буцаж ирэх дугтуй юм
- Буцах болон очих хаяг, шаардлагатай үед холбоо барих утасны дугаарын очих болон буцах дугтуйн дээрээ зөв, гаргацтай бичсэн байна
- Шуудангаар илгээсэн татварын тайланг хүлээн авсан тухай болон хянаж баталгаажуулсан тухай мэдээллийг Татварын албанаас тухайн татвар төлөгчид үүрэн телефоны утас руу мессежээр мэдээлнэ
- Хянагдсан тайланг буцаан илгээхдээ дугтуйн дээрх шуудангийн зураасан кодоор бүртгэл явуулах тул, буцах дугтуйндаа зураасан кодыг ашиглахаа мартаж болохгүй

Үйлчилгээний үнэ тариф

Үндэсний татварын албанаас татварын тайланг илгээхэд шуудангийн үйлчилгээг ашиглах хамтын ажиллагааны гэрээг байгуулахдаа үйлчилгээний боломжит, хамгийн хямд тарифыг баримтлахыг хамтран ажиллаж буй “Монгол Шуудан” төрийн өмчит компанид санал болгосон. Үүний дүнд “Монгол Шуудан” ТӨХК-ийн удирдлагын шийдвэрээр татварын тайланг илгээх хоёр талын шуудангийн тарифыг хамгийн бага тарифаар буюу хот, аймгийн дотор 3500 Т, хот хооронд 5500 Т байхаар тогтоод байна.

Утсаар зөвлөгөө өгөх төв 324647, 1280/энгийн тарифаар/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш