Японы "Сони" концерний ерөнхийлөгч, Японы 100 гаруй хамгийн хүчирхэг компанийг нэгтгэдэг Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭИДАНРЭН/ дэд ерөнхийлөгч асан Морита Акиогийн 20 орчим жилийн тэртээ туурвисан "Японд үйлдвэрлэв "SONY" номыг Монгол-Японы харилцааг дэмжих "Түншийн холбоо" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Санжийн Дэмбэрэл хөрвүүлэн 2010 онд 1000 хувиар хэвлүүлжээ. Энэ номын талаар 9911-2754, 312164 дугаарын утсаар холбоо барьж болох юм байна.
Хэдийгээр он цагийн хувьд цөөнгүй жилийн өмнө бичигдсэн ч гэлээ энэ ном нь өдгөө цагт ч монголчууд бидэнд ихээхэн тустай ном санагдсан тул хэд хэдэн ажиглалтаа тэмдэглэхийг хүслээ.
"ОРШИН ТОГТНОХУЙ" БУЮУ "МОТАИНАИ"
"Японд байгаль ширүүн догшин. Тэсч үлдэхийн төлөө тасралтгүй тэмцэл үргэлжлүүлэх шаардлагатай. Галт уулын бүлэг арлын орон Японд жилийн 365 хоногийн турш газар чичрэн доргилж байдаг. Зөвхөн хүчтэй газар хөдлөлтийн аюул төдийгүй далайн хар салхи, далайн аварга давалгаа, хүчтэй цасан шуурга, хавар намрын аадар бороо, шар усны үерийн аюул дор бид амьдран суугаа билээ. Манай арлуудад усыг эс тооцвол ямар ч түүхий эд байхгүй. Хүмүүсийн суурьшчих, газар тариалан эрхэлчихээр газар нь нутгийн тавны нэгээс үл хэтэрнэ...
Бид өөрсдийгөө нэг их шүтлэгтэйд тооцдоггүй. Ийм хэдий ч бурхан бүх юманд буй хэмээн сүсэглэнэ. Бид бурхан буддын, Күнзийн, Шинто, Загалмайтны шашин шүтдэг... Япончуудын ихэнх нь шинтогийн ссүсэгтнээр төрж, күнзийн номоор амьдарч, христосын ёсоор гэрлэж, буддагийн жамаар халин оддог гэж өөрсдийгөө үе үе тоглоом шоглоом болгодог" хэмээн Морита Акио гуай тэмдэглэжээ /номын 269 дүгээр талд/.
Энэ байдал нь эрт болоод эдүгээ цагийн монголчуудын сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн байдалтай нэлээд дүйж буй мэт санагдсанаа өчсүү. Тийм ээ, дундад эртний үед Монголд зочлон ирж байсан Өрнийн зарим нэг төлөөлөгч монголчуудын шашин шүтлэгт ихээхэн прагматик либерал маягаар хандаж буйг нь анзаараад ихээхэн гайхан цочирдсоноо илэрхийлсэн байдаг. Юун хэмээвээс бараг дэлхийн шинэ төв хэддүгээр ч юм бэ Ром болоод байсан хар Хорум хотын лал шашин болон христосын төдийгүй буддын сүмд ч гэсэн нэгэн монгол эрхэм орж, бүгдэд нь хүндэтгэлээ үзүүлээд залбираад явах юм гэнэ. Өрнийн төлөөлөгчид энэ нь ямар ч боломжгүй буюу эсвэл хамгийн дээд зэргийн нүгэл хилэнц мэт санагдсанаас тэрхүү эрхэмтэй уулзан учрыг лавлавал цаад гүдэсхэн эр хариуд нь "Харин ээ хө. Үнэхээр тэр бурхан нь байдаг бол надад гараа сунгах байлгүй дээ" гэсэн гэдээг.
Цааш нь Морита гуай "Япончууд бидний өнө эртнээс сахин уламжилж ирсэн үнэ цэнийн тухай хамгийн чухал ойлголт бол "Моттаинаи" гэсэн хэллэг бөлгөө. Энэ хэллэг нь япон хүний сэтгэл зүрх болон японы үйлдвэрлэлийн мөн чанарыг тайлбарласан чухал түлхүүр үг мөн.
Энэ үг нь дэлхий ертөнцөд буй бүхий л юмс бурханы хишиг гэсэн утгатай бөгөөд тийм хишиг хүртсэндээ бид ёстой баярлаж явахаас биш түүнээс юуг ч хий дэмий үрэн таран хийж болохгүй билээ. "Моттаинаи" гэдэг хэллэг нь гүнзгий агуулгаараа "ариун бурханыг сэвтээх" гэсэн утгатай юм. "Бүх юм бидний тусын тулд, бидэн лүгээ ариун эд агуурс мэт олддог бөгөөд энэ бүхэн нь мөн чанартаа биднийг аль болох сайнаар ашиглаасай гэхийн үүднээс зээлээр заяаснаас ер өөрцгүй юм" гэж япончууд бид боддог. Ямар нэгэн юмыг хий хоосон үрэн таран болгох нь нүгэл хилэнц хэмээгдэнэ. Бүр хамгийн эгэл жирийн юмс, жишээ нь цаас ч юм уу ус мэтийг үрэн таран болгоход ч гэлээ энэ л "Моттаинаи" гэдэг үгийг хэлдэг юм даа. Арвич хямгач байх төдийхөн нэгэн утгыг илэрхийлсэн ийм ухагдахууныг буй болгосон маань гайхаад байх юм ер биш, энэ бол шашны ухагдахуун. Иймэрхүү ухагдахуун Өрнөдөд хийгээд бүхий л Дорно дахинд ямар нэг хэмжээгээр байдгийг би мэднэ. Харин эл ухагдахуун Японд бол онцгой утга учиртай зүйл.
Япон бүхэлдээ тусгаарлагдмал байсан урьдын цагт ямар ч бэрхшээл зовлонг бид өөрсдийнхөө л хүчээр давж гардаг байв. Өрсгөлөн гачаал, газар хөдлөлтөд бид ямагт нэрвэгдэж, олон удаагийн гал түймэрт үнс болтлоо шатаж, хүмүүс ч амьдралаа ахиад ёстой байхгүйгээс нь эхэлсээр иржээ. Дайны дараа энд ирсэн зарим хүн 1945 оны бөмбөгдөлтөөр бутарч, тоосго чулаагаар дүүрсэн эл хуль цөл болж хувирсан хот тосгоноо япончууд ямар лут хурдан босгож байгааг хараад л ёстой л бахархдаг байж билээ...
Бид маш арвич хямгач хүмүүс... Би анх АНУ-д ирэхдээ америкчууд хуучин сониноо гудамжинд гаргаад хаячихдагийг хараад их л гайхдаг байж билээ. Цай уух зуураа сониноо гүйлгэж харсан болчихоод хажуу тийш нь шургуулчих юм уу, хог руу хаячихдаг хаячихдаг гэдэгт нь би ерөөсөө итгэж чаддаггүй сэн... тэд сониноос телевизийн хөтөлбөрийг тайрч аваад бусдыг нь хаячихна.
Ниү-Иоркт байхдаа би Америкт ирээд удаагүй нэгэн япон хүнтэй танилцсан юм... Тэрбээр өрөөгөө дүүртэл нь сонин чихэж, орны доороо хөглөрүүлэн, ханын шүүгээндээ ч чихсэн харагдана. тэрбээр эдгээр сониноо гаргаж хаяж чадсангүй, яахаа ч мэдэхгүй л сууж байв. Түүний энэ их зовлонг нимгэлэх үүднээс өрөөнөөсөө уг сонинг гаргах нь зүйтэй гэж би түүнд ярьж тохиров. "Моттаинаи" гэдэг үг америкийн нийгэмд япон хүнийхтэй адилхан мах цусанд нь шингэсэн ухагдахуун биш гэдгийг түүнд хэллээ...
Америкийн том байруудад хэдхэн хүний тав тухыг бодож өвөлд нь уурын халаагуур ажиллуулдаг нь хэт үрэлгэн явдал адил санагддаг сан... "Сони" компанийхан бид нэг ч өрөө тасалгааг "хэт дулаацуулахгүй, хэтэрхий сэрүүцүүлэхгүй" гэдэг зарчмыг баримталдаг бөгөөд энэ бодлогоо орж гарагсдад тайлбарлахын үүднээс захиргаандаа санамж бичиг наасан...
"Харь холын оронд олборлож манай улсад асар их үнээр тээвэрлэн авчирсан хүдрийг мөн харь улс орноос авчирсан хий, чулуун нүүрсийг домен зууханд шатааж хайлж хийсэн зүйл юм шүү, наадах чинь" гэж хар багад минь ярьж ахуйд гарт барьсан төмөр эдлэл аргагүй л эрхмийн дээд зүйл мэт санагддаг сан... Японы бүхий л аж үйлдвэрийн ерөнхий философи нь хүн бүр өөрөө өөртөө хяналт тавьж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ ажлын шат зангилаа бүхэнд гологдолгүй гаргахад л оршино... Америкт тодорхой хэмжээний гологдол гаргахыг зөвшөөрдөг бол бид ганц ч атугай гологдол гаргахгүйн төлөө ямагт чармайдаг.
Японыг бодоход АНУ-д түүхий эдэд дэндүү гоомой ханддагийг би бас олж мэдсэн. Газрын тос, чулуун нүүрс, зэс, алт, уран, ой мод гээд Америк улс юм юмаар элбэг дэлбэг болохоор өдгөө ч гэсэн америкчууд арвилах, хэмнэх гээчийг юман чинээнд үздэггүй. "Шавхагдашгүй эх сурвалж" гэсэн нэгэн америк хэллэг байдгийг саннам. Тийм хэллэг манайд байхгүй" хэмээн номынхоо 269-277 дахь талд өгүүлсэн байх юм аа.
Энэ хэсэг дэх АНУ, америкчууд гэсэн үгийг Монгол улс, монголчууд гээд л шууд орлуулаад уншмаар санагдсан шүү.
С.Энх-Амар
МОНЦАМЭ