Өнгөрсөн мягмар гарагийн орой Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын дэд дарга Ж.Батбаярыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас саатуулсан байна.
Ж.Батбаярыг хэд хэдэн компанийн татварын өрийг тэглэж, өөрчилснийхөө төлөө авлига авсан хэрэгт буруутган УМБГ болон АТГ-аас шалгаж эхэлсэн ажээ.
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаярын өгүүлснээр, Ж.Батбаярыг саатуулан шалгаж байгаа нь үнэн юм байна. Түүнийг мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэж үзсэн учраас ийнхүү баривчилсан ажээ.
Ж.Батбаяр нь хэний эзэмшилд байдаг ямар компаниудтай ийм авилгын хэрэгт холбогдсон нь одоогоор нууц байна.
Я.Баяраа
МОНЦАМЭ