Америкийн тусгай хүчнийхэн Осама Бин Ладеныг олж устгасан тухай өгүүлэх "Zero Dark Thirty" киноны трэйлер гарсан байна. Киноны уран бүтээлчид Аль-Кайдагийн толгойлогч агсны тухай дэлгэцийн бүтээл дээр Пентагон болон тагнуулын төв газартай нягт хамтран ажиллажээ. Оскарын шагналт найруулагч Кэтрин Бигелоугийн найруулж байгаа энэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болоогүй байгаа хэдий ч аль хэдийн маргаан дэгдээгээд байгаа аж. Учир нь тагнуулын мэдээллийг кино бүтээгчдэд өгсөн нь ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Барк Обамагийн нэр хүндийг өсгөх зорилготой гэж Бүгд Найрамдах Намынхан мэдэгдсэн байна.
Обама өнгөрсөн оны тавдугаар сард Америкийн тусгай хүчнийхэн Бин Ладеныг устгах ажиллагаа амжилттай явагдсаныг зарласан билээ. Энэ нь түүний нэр хүндийг багагүй хэмжээгээр өсгөсөн юм. Гэхдээ "Zero Dark Thirty" кинонд Обамагийн талаар өгүүлэхгүй юм байна. Мөн Сони компани уг киног Обамагийн сонгуулийн сурталчилгаа болсон гэж буруутгаж байгааг залруулах зорилгоор киноны нээлтийг 10-р сард биш сонгуулийн дараа буюу 12-р сард болгож хойшлуулжээ. Кино зохиолыг бичилцсэн Марк Боал шинэ кино улс төрийн утга агуулгагүй гэж хэлсэн байна.
Обамагийн засаг захиргааныхан найруулагч Бигелоу болон зохиолч Боал нарт тусгай ажиллагааг удирдсан цэргийн зарим албан тушаалтнуудтай уулзахыг зөвшөөрчээ.
Америкийн тусгай хүчнийхэн 2011 оны тавдугаар сарын хоёрны даваа гаригт Аль-Кайда террорист бүлгийн толгойлогч Осама Бин Ладеныг хөнөөсөн. Ерөнхийлөгч Барак Обама олон сар бэлтгэсэн ажиллагааг явуулах тушаалыг өгсөн юм. Тусгай ажиллагааны дараа Бин Ладены цогцсыг ДНХ-н шинжилгээнд оруулах зорилгоор Афганистан руу авч явсан бөгөөд 24 цагийн дотор далайд оршуулсан. Осама хаана байгаагаа нууцлах зорилгоор цахилгаан хэрэгсэл гар утас ашигладаггүй, итгэлтэй зарлагуудаараа мэдээлэл дамжуулдаг байсан байна. Түүний амьдарч байсан байшинд утас, интернэт холбоо байхгүй байжээ. Америкийн тусгай хүчнийхэн Пакистаны Абботаббад хот дахь гурван давхар байшинд нэвтрэн орсныхоо дараа дээд давхарт гарч Бин Ладены цээж рүү болон толгой руу нь бууджээ. Тэд 190 гаруй см өндөртэй Осамаг өвөрмөц төрхөөр нь шууд таньсан байна.
Энэ тусгай ажиллагаа 38 минут үргэлжилсэн бөгөөд Америкийн нэг нисдэг тэрэг механик гэмтлээс шалтгаалан осолдсон. Харин Америкийн нэг ч цэрэг амь үрэгдээгүй гэж Обама мэдэгдсэн юм.
Аль-Кайда бүлэг өнгөрсөн оны тавдугаар сарын зургаанд удирдагчаа нас барсныг батлан, зэвсэгт бүлгийн вэбсайтуудад мэдэгдэл тавьж, өшөө авахаа амлажээ. Аль-Кайдагийн дараагийн удирдагчаар Айман ал Завахири тодорсон билээ. Египет гаралтай Завахири бүлгийн гишүүдийнхээ дэмжлэгийг бүрэн хүлээж чадахгүй, Аль-Кайдаг бүрдүүлдэг олон бүлгүүд, үндэстнүүдийг нэг удирдлагад оруулдаг байсан Бин Ладены чадвар чадамж түүнд дутагддаг гэж үздэг байна.
Э.АМАР