Олон улсын Олимпийн хороо Өмнөд-Солонгосын шигшээ багийн тамирчин Пак Чон Вуг шагнал авах ёслолд орохыг хоригложээ. Пак Чон Ву нь дэлхий дахинд “Токто бол манай нутаг дэвсгэр” гэсэн улстөрийн утгатай зурагт хуудсыг дэлхий дахинд харуулсан аж. Үүний дараа зохион байгуулагчид ийм шийдвэрийг гаргав.Уг явдал баасан гаригийн хөл бөмбөгийн гурав дугаар байрны төлөө тэмцээнд Япон–Солонгос өрсөлдөж, Өмнөд-Солонгосын баг 2:0 хожсоын дараа гарчээ. Токто арлууд нь /японоор Такэсима/ японы тэнгисийн баруун хэсэгт оршдог. Арлуудын тусгаар тогтнолын асуудлаар Өмнөд-Солонгос болон Япон улсын маргаантай байдаг юм. Пак Чон Вугийн мэдэгдэл нь хоёр улсын харилцааг муутгаж мэдэх юм гэж Олон улсын Олимпийн хороо мэдэгдээд, албан ёсоор энэхүү асуудлыг мөрдөх болно гэж шийджээ. Зохион байгуулагчид өмнөд-солонгосын удирдлага хөлбөмбөгчнөө шийтгэж, арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.