НҮБ нь “АНУ болон Өмнөд-Солонгос нь терроризмыг ашиглан БНАСАУ-ын нийгмийн хэв маягийг устгахыг оролдож буйг шийдвэртэй буруушаах” ёстой. Энэ тухай ням гаригт умард-солонгосын ЦТАК агентлагаас тараасан мэдэгдэлд дурджээ. Вашингтон, Сеулийг уг мэдээлэлд холбоотойг батлах баримтаар тус улсын ГХЯ НҮБ-ын төв байр руу Өмнөд-Солонгос руу зугтасан Чон Ен Чхолын 7-р сарын 19-нд Пхеньянд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын материалыг НҮБ руу илгээжээ. Тэрээр эх орноосоо урваснаа ухамсарлаж, тус улсад эмх замбараагүй байдпал үүсгэх үүднээс умард-солонгосын хил орчмын хотуудын нэгд солонгосын их удирдагчийн хүрэл баримлыг дэлбэлэх өндөр хөлстэй төлөвлөгөөг илчилжээ. Тэр Хятад-БНСАУ-ын хилийг дамын наймаачны дүрээр гарах гэж байгаад умард-солонгосын тусгай албаныханд баригдсан. Чон Ён Чхолын ярьж байгаагаар, энэхүү “онц нууц ажиллагааг” өмнөд-солонгосын тусгай албууд өөрийн америк түншүүдийнхээ ахмт боловсруулжээ. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд тусгай бүлгийг байгуулсан аж.