Тайваны түүхэнд анх удаагаа бүддийн шашны хийдэд хоёр ижил хүйстэй эмэгтэй хуримлав гэж бямба гаригт АФП агентлаг уламжилжээ. Хоёр бүсгүй хоёулаа хуримын ёслолд өмсдөг уламжлалт цагаан даашинз өмсөж, Будда бурхны өмнө гэрлэхээр зөвшөөрч байгаагаа илэрхийлэн асуултанд хариулав. Уг ёслолыг эмэгтэй хүн удирдан явуулжээ. Хурим дээр 300 орчим хүн оролцсон боловч, өөрсдийн охидыг ижил хүйстэнтэйгээ гэрлэхэд эсэргүүцсэн эцэг, эхчүүд нь оролцоогүй байна. Олон улсын гэйчүүд болон эмэгтэй ижил хүйстэнтэйгээ явалддаг хүмүүсийн эрхийг хамгаалах холбооноос энэ үйл явдлыг дэмжиж, уг арга хэмжээ нь Тайванд ижил хүстэнтэйгээ гэрэлсэн нууц гэрлэлтүүдийг ил болгоход анхны алхам болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.