Хүн төрөлхтний спортын хамгийн том баяр наадам Английн нийслэл Лондон хотод 16 хоногийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Таван тивийн 204 орны 10500 тамирчин нэгэн дээвэр дор чуулсан Олимпийн XXX наадамд Монголын 29 тамирчин спортын долоон төрөлд оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Ингэснээр хүн төрөлхтний спортын хамгийн том баяр наадмаас Монголын спортын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн юм. Олимпийн наадмын сүүлийн өдөр буюу өчигдөр боксын 52 кг-ын жингийн алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 2010 оны Сингапурын өсвөрийн анхдугаар наадам болон энэ жилийн Пан Америкийн наадмын аварга Кубын боксчин Робейси Рамирез Карразанатай тулалдаж, 14:17 (5:6,4:4, 5:7)-гоор ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.
Тоглолтын эхний хоёр үе маш тэнцүүхэн өрнөсөн. Харин манай тамирчин шийдвэрлэх гуравдугаар үед өрсөлдөгчийнхөө битүү хамгаалалтыг сэтэлж чадалгүй энэ үед долоон оноо алдаж, өөрөө тавыг авснаар ялагдал хүлээв. 17 настайдаа ДАШТ-д монгол хүүгийн нударга ямар байдгийг ах нартаа мэдрүүлж, мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр Лондонд ч ялгаагүй жингийнхээ бүхий л шилдэг боксчдыг ээлж дараалан сөхрүүлснээр медалиа ихэрлүүллээ.
Төгсөө хүү Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган ах нарынхаа замналаар Лондоны тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэл дүүрэн байсан ч чадсангүй. Гэхдээ Н.Төгсцогт үүнд гутрах хэрэггүй, нас залуу, цус шингэн байна. Хоёр сарын өмнө 20 насны босго алхсан түүнийг олон Олимп хүлээж байгаа.
Магадгүй Н.Төгсцогтыг дөрвөн жилийн дараа Бразилийн Рио Де Жанейро хотод болох Олимпийн наадмаас авч чадаагүй алтан медалиа авч ирнэ гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй буй.
Олимпод Монгол Улсаа төлөөлж 29 тамирчин Лондонг зорьсон ч монгол түмний зүрх сэтгэл тэдэнтэй хамт, нэгэн зүгт тэмүүлж, цохилж байлаа. Манай тамирчдын өрсөлдөж буй стадион бүрт «Mongolia» хэмээн тамирчнаа дэмжих монголчуудын уухай тасарсангүй. Эх орноо төлөөлөн Олимпод хүч үзэж буй тамирчдынхаа алдрыг дуудан дэргэдээс нь хүч нэмэхээс гадна цэнхэр дэлгэц, цахим хуудсаар ч «Дээлийнх нь захыг мушгиж» байлаа. Тиймдээ ч тэр уухайн түрлэгт хүч өгөн XXX Олимпийн наадмын гурав дахь өдөр Монголын тамирчдын Олимпийн медалийн буухиан салхийг хагалж, жүдо бөхийн 73 кг-ын жинд Увс нутгийн хүү ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн. Түүний энэхүү медаль энэ удаагийн Олимпийн анхных байгаад зогссонгүй булган сүүлтэй байж, төрийн далбаагаа Лондоны тэнгэрт мандуулсаар байв.
Үүнээс гурван хоногийн дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр алтын дайтай мөнгөн медаль хүртсэн. Хэрэв тэрбээр хагас шигшээ барилдаанд БНСУ-ын бөхтэй барилдах үеэр хөлийн хуучин бэртлээ сэдрээгээгүй бол гарцаагүй аваргаа хамгаалах байсныг дурсан Монголын ард түмэн одоо ч гэсэн харамсаж суугаа. Олимпийн анхны аварга маань Монголын Олимпийн наадмын түүхэнд анхны хос медальтан болсон. Улмаар чөлөөтийн бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд чөлөөт бөхийн Монгол Улсын анхны дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг жиндээ хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийнхний 32 жил дуншсан медалийн хүлээсийг тайлж, ард түмнээ баярлуулсан. Ингэснээр анхны дэлхийн аварга маань дахин анхдагч байж, чөлөөт бөхийнхний Олимпийн медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм.
Үүний дараа Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Олимпийн боксын рингнээс хүрэл медаль хүртсэн. Гурван Олимпдоо оролцсон Мөөгий гавьяат олон жил Монголын ширэн бээлийтнүүдийн нүүрийг тахалсан. Тэрбээр «Азгүйтэлд төгсгөл байдаг»-ийг тод томруун харуулж, Лондоны рингнээс медаль хүртэж, олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн юм.
Тэрбээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)- ноос зохион байгуулдаг тив, дэлхий, олон улсын тэмцээн болон Олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны боксчин болсон юм.
Хэдийгээр Олимпийн XXX наадмаас манай тамирчид хүсэн хүлээж байсан алтан медалийг авч ирж чадаагүй ч хоёр сая 700 мянган хүн амтай «Хөх толбот» Монголын тамирчид таван медаль хүртэнэ гэдэг маш том амжилт юм. Дэлхийн анхаарлын төв болсон Олимпийн наадамд эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан Олимпийн медальтнуудаараа монгол түмэн бахархаж, омогшиж байна.
Б.Сэр-Од 51 дүгээр байрт оров
Лондоны Олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг залж, хүндтэй үүргийг хүлээсэн гавьяат тамирчин Б.Сэр-Од XXX Олимпийн наадмын хаалтын өдөр уламжлал ёсоор марафон гүйлтийн тэмцээнд хурд сорилоо.
Монголын тамирчдаас Лондоны Олимпийн наадмын хамгийн анхны эрхийг авч ирсэн тэрбээр нэр хүндээрээ дэлхийн эхний тавд ордог Лондон, Берлиний марафонд «Топ-10»-д орж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж байсан удаатай. Тамирчин хүний тэсвэр хатуужил шаардсан энэ төрөлд гавьяат тамирчин Б.Сэр- Од Афин, Бээжингийн Олимпод хурд сорьж байсан бөгөөд Лондон түүний хувьд гурав дахь Олимп юм.
Марафон гүйлтийн тэмцээнд 105 тамирчин гараанаас гарч, манай тамирчин эхний 15 км-ын дараа 19 дүгээр байрт бичигдэж байсан. Харин 30 км-т байр ухарч, 30 дугаарт явж байсан юм. Тэрбээр 42.195 км-ын замыг хоёр цаг, 20 минут, 10 секундийн амжилтаар туулж, 51 дүгээр байрт орлоо.
Түүний хувийн амжилт 2:11:05 секунд бөгөөд Лондонд даруй есөн минутаар хоцорч оров. Тус төрөлд Угандагийн 21 настай тамирчин Стефен Кипротич 2:08:01 гэсэн амжилтаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга Кенийн Абел Кируи 2:08:27, түүний нутаг нэгт Уилсон Кипсанг Кипротич 2:09:37 секундийн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Б.Бат
Эх сурвалж: "Өглөөний сонин"