logo
Н.Энхбаярыг цагаатгахгүй бол МАХН

Н.Энхбаярыг цагаатгахгүй бол МАХН "Шударга ёс" эвслийг тараах замаар Засгийн Газрыг огцруулна

2012/08/13
Монгол улсын Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуяг сонгогдсоноор шинэ Засгийн газар албан ёсоор бүрдэж эхэллээ.
Энэ долоо хоногт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, улмаар сайдуудыг тодруулна.
Хачирхалтай нь бүрдэж ч амжаагүй байгаа Засгийн Газрыг тун удахгүй огцроно гэсэн яриа УИХ-ын гишүүдийн дунд олонтаа сонстож буй юм.
 УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг : "Энэ Засгийн газар нэг жил болох нь байтугай ядаж он гартал ажиллаж чадах юм уу?" хэмээсэн бол МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн Г.Уянга тэргүүтэй гишүүд "Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт томоохон ордуудын Монголын эзэмших хувь хэмжээг нэмэх талаар заалт оруулахгүй л бол дэмжих үндэслэл алга" гэж "хатуурхсан" байна.
Мөн Э.Батшугар тэргүүтэй МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд "Н.Энхбаяр дараагийн шатны шүүхээр цагаатах байх" гэсэн найдлагаар л эвслийг Засгийн газарт орохыг зөвшөөрсөн аж.
Хэрэв Н.Энхбаяр давж заалдах шатны шүүхээр дахин ял сонсвол Н.Алтанхуягийн удирдсан Засгийн Газар огцрохоос өөр аргагүй болох юм.
Хэдийгээр Д.Тэрбишдагва ба МҮАН-ынхан нэгэнт олдсон сайдын суудлаа алдахгүйг хичээх нь дамжиггүй ч Н.Энхбаярын талынхан МАХН-ын Удирдах Зөвлөлд олонхи байдаг тул шийдэл нь тодорхой.
МАХН-ын Удирдах Зөвлөл "Шударга ёс" эвслээс гарах шийдвэр гаргахад л Засгийн газрыг байгуулах гурван талт гэрээ хүчин төгөлдөр бус болох юм.

Д.Ганзориг 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш