Бүрхэг байдлаар эхэлсэн долоо хоногийн төгсгөлд хонгилын үзүүрт гэрэл харагдав. Хуу чин Ерөнхий сайд нийслэлийн шинэ Засаг даргаар Э.Бат-Үүлийг бат ламжлаад хот эзэнтэй боллоо. Наа дам хэдийнэ дуусаж, намар дэргэд ирчихсэн учраас шинэхэн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэлээс ажлаа эхлэхээ мэдэгдсэн. Лхагва гаригийн орой олонхыг бүрд үүлж буй нам, эвслийн төлөөлөгчид Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Сар гаруйн турш “гуйлгах” гэж үзсэн МАН-ынхан маргааш нь чуулганы хуралдаанд оролцлоо. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдыг УИХ ирц бүрэн сууж байгаад томилох нь сэтгэл дүүргээд сайхан л санагдсан байх, ард түмэнд.
Гэхдээ хөшигний ард бол хөөрхөн хөөрхөн юм олон болов. Сар гаруйн турш УИХ-д хамаагүй асуудлаар үйл ажиллагааг нь шантаажлах гэж байгаад мэхт мэхэндээ гэгч болж дууссанаа МАН ойлгосон гэсэн гаргалгааг эн дээс хийж болно. Санал тоолох ма шин тойрсон эргэлзээг тай лах са налыг нь АН “Сонгуулийн дүнд нө лөө лөхг үйгээр” гэсэн болзолтойгоор хүлээн авч, Төрийн байгуулалтын байн гын хорооноос Ажлын хэсэг гар гая гэсэн. УИХ-ыг бүрэн ирцтэй ажиллуулахын тулд тэд ч бас буулт хийсэн нь энэ. Анхнаасаа буруу алхам хийж хүндээ хөнгөнөөс өгснөө удалгүй ойлгосон ч бардам зандаа хөтлөгдөөд бантаж суусан МАН-ынхан энэ боломжийг ашиглаад чуулгандаа орчихолгүй яах вэ. Өнгөн дээрээ инээсэн дүр эсгэвч тэд дотроо уйлж байсан биз. Гэхдээ яаж шууд “гар өргөх” вэ. УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд нь “УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон. Тиймээс одоо дахин санал хураагаад баталгаажуулбал хэн хэндээ хэрэгтэй” гэсэн горимын саналыг чуулган дээр гаргав. Олонх шийдвэрээ хамгаалж, саналыг нь “унагахаа” мэднэ.
Гэнэн шийдвэр, банталт эцэстээ ийм зүйлд хүргэхийг тэд мэдэж байсан учраас Бүлгээ хурдхан байгуулахаар хүлээн зөвш өөрдөггүй даргадаа бичгээ бэл дээд ирчихсэн байлаа. МАН наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад уг бичгээ З.Энхболдод гар дуулав. Гэвч өнөөх нь “Одоо би үүнийг уншиж хууль зөрчихгүй. Та нар холбогдох хуульд өөрчлөлт оруулаад Бүлгээ байгуулж болно” гэсэн юм. Дээрээс нь МАН буруугаа булзааруулах гэж нэг арга бодож олжээ. “Хотын даргыг чинь бид удаалгүй батламжилж өгсөн. Одоо ч гэсэн Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдааны ирцийг МАН бүрдүүлж өглөө” гэж хэлэхээ мартсангүй. МАН хэрэггүй юмаар оролдож, хурал хаясан ч ирц бүр дүүлэх мэтэд бол Төрд хэрэгтэй зай ран хэвээрээ шүү гэдгээ харуулахыг хүсчээ. Юутай ч шинэ, хуучин Ерөнхий сайд тамгаа солилцож, тэврэлдсэнээр сар гаруйн турш үргэлжилсэн улс төрийн хошин шог өндөрлөж, УИХ үндсэн ажилдаа маргаангүй орох боломж бүрдэв.