Өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак номхон далайд орших Докдо аралдочсон билээ. Солонгосын ерөнхийлөгч нар өмнө нь энэ аралд ирж байгаагүй юм байна. Докдо арлын эзэмшлийн асуудал дээр Солонгос, Япон улсууд удаан хугацаанд маргаантай байсаар ирсэн бөгөөд Солонгосын ерөнхийлөгчийн айлчлал хоёр улсын зөрчлийгулам хурцатгасан гэхэд болно.
Бямба гаригт Японы гадаад хэргийн сайд Коичиро Гемба арлын маргааныг эв зүйгээр шийдэхийн тулд олон улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ Өмнөд Солонгосынзасгийн газрын төлөөлөгч Токиогийн төлөвлөгөөг хүлээн авахгүй хэмээнанхааруулжээ. Сөүл 1950, 60-аад онд энэ удаагийнхтай адил төлөвлөгөөг хүлээж авахаас татгалзаж байсан удаатай.
Өмнөд Солонгос, Японыг заагладаг усан хилийн ойролцоо орших Докдо буюу Японоор Такешима хэмээх жижиг арлууд нь дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөснөөс хойш Өмнөд Солонгосын хяналтанд байсаар иржээ. Энэ улсын цөөн бүрэлдэхүүнтэй цагдаа нарын баг уг арал дээр байрлан ажиллаж байна. Докдо арлын ойролцоо байгалийн хийн баялаг ордууд байдаг гэж үздэг ажээ.
Э.АМАР