УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгийн хуралдааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлэг хуралдаанаараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн хуралдааны дундуур энэ төслийнхөө талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал солилцсон байна. Энэ талаар товч мэдээлэл өгснийхөө дараа тэрбээр Засгийн газрын тэргүүний Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай саналыг танилцууллаа.
Шинэ Засгийн газар 16 яамтай, ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байх аж. Ингэхдээ яамдуудыг Ерөнхий чиг үүргийн болон Чиглэлийн яам хэмээн ангилсан байна.
Ерөнхий чиг үүргийн яамд:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам
Чиглэлийн яамд:
5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам
Шинэ Засгийн газар 16 яамтай, ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байх аж. Ингэхдээ яамдуудыг Ерөнхий чиг үүргийн болон Чиглэлийн яам хэмээн ангилсан байна.
Ерөнхий чиг үүргийн яамд:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам
Чиглэлийн яамд:
5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам