logo
Эрэг дээр болсон явдал /Хошин өгүүллэг/

Эрэг дээр болсон явдал /Хошин өгүүллэг/

2012/08/14
Хөлгүй цүнхээлд сэлж сурах гэж үйлээ барж байсан тэр нэгэн лайтай өдөр би гэнэт живж эхлэв. Тэгтэл аз болж эрэг дээр нэгэн эр зогсож байлаа. Би түүнд хандаж:
-Авраарай! Туслаарай! гэж хашгирлаа. Эрэг дээрээс нөгөө эр:
-Ээ юу гээчийн харласан юм болж орхив. Аврагч эзгүй л дээ гэж их л тайван хэлэв. Би хамар амнаасаа ус годгодуулан:
-Тэр хайчсан юм бэ? Аврагчаа бушуу дуудаач гэвэл нөгөө эр:
-Бага шиг омогд:
"Лекцэнд явлаа" гэсэн тэр зарлалыг та үзэхгүй байна уу? ... Уншиж чаддаг юм уу, үгүй юм уу? гэж уурсав.
-Уншиж чадна харин сэлж чаддаггүй гэж усанд хахаж цацан байж хэлээд би:
-Тэр аврагч чинь ажлын бус цагаар лекцэндээ явж баймаар юм даа гээд ёроолгүй цүнхэл рүү живлээ.
-Та чинь юм ойлгодоггүй яасан хүн бэ! Ажлын бус цагаар гэнэ шүү. Ажлын дараа сэлэлтийн хичээл гэж түүнд чинь бас байдаг юм аа.
Би уснаас толгойгоо бултгасхийн гаргах зуур:
-Аврагчийг живсэн хүнийг уснаас авар гэснээс сэлж сурга гэж томилоогүй биз дээ? гэж орилов.
-Тэр сэлэхийг сургадаггүй. Харин өөрөө заалгадаг юм гэж мань эр тодотгоод, аврагч хүн усанд сэлж чадах ёстой юм уу, үгүй юм уу? гэж аашлав.
-Ёстой! Гэхдээ сэлж сурсан хойноо аврагч болох хэрэгтэй. Естой бүр нэг. . . гэж хахаж цацан хамрынхаа нүхээр ус гожигдуулан хэллээ.
-Тэр маань хариугүй бага хүн л дээ.
-Хүн гуай! Би живлээ шүү дээ! Ядаж аврагч цагирагаа надад хаяад өгөөч! гэж орь дуу тавин би түүнээс гуйлаа.
-Цагариг алга.
-Яачихсан юм бэ?
-Тэр аваад явчихсан.
-Яаж байгаа нь тэр вэ?
-Орхиод явж зүрхлээгүй юм. Хулгайд алдчихвал тэр бөндгөрөөрөө хариуцах болно биз дээ? . . . гэж нөгөө эр номнов.
-Ээ маанаг чамайг! гэж би уур хилэндээ багтран чарлалаа. Эрэг дээрх эр миний энэ үгэнд ихэд уурлаж:
-Албан үүргээ гүйцэтгэж яваа хүнийг битгий доромжил!
Тэгж байж тусгүй хэрэгт ороогдов гэв. Би хэрэг бишдэж болзошгүй гэж таамаглаaд:
-Таныг доромжилъё гэж өчүүхэн ч санаагүй байна. Ганцхан усанд л живж үхэж байна. Ердөө л энэ гэж учирлав.
-За тийм бол ч яахав хэмээн эрэг дээрх эр овоо зөөлөрч байна. Энэ үес намайг усны урсгал аваад явахад би:
-Авраарай! Туслаарай! гэж уйллаа. Нөгөөэр дахин уурсаж:
-Хэнд шаралхаад байна аа чи. Наана чинь хэлээд яриад байна. Гэтэл та өөрийнхөөрөө зүтгэсээр л байдаг гэж зандрав.
-Та намайг татаж гаргах гээд ядахдаа нэг оролдоод үзэхгүй юу?
-Энэ талаар ёстой ална ч гэсэн мэдлэггүй. Ер нь ингэхэд та намайг өөрийгөө живүүлж байна гэх нь ээ дээ? Миний үүрэг өөр шүү нөхөөр!
-Ямар үүрэгтэй юм бэ?
-Би орчуулга хийдэг.
-Орчуулга хийдэг ээ?
-Тийм, гадаадын иргэдээс усанд живсэн нэг нь авраарай! гэж орилбол, польш хэлээр түүнийг нь орчуулдаг юм гэж ихэмсэг ярьж байна.
-Хэнд орчуулж байгаа юм бэ?
-Гадаадынханд үйлчилдэг аврагч нарт. Аврагч нар нь тэднийхээ хэлийг мэддэггүй юм.
Яг энэ агшинд би гараа хуй салхи мэт даллан савчиж эхэлтэл гэнэт сэлээд сурчих нь тэр. Нэг үгээр хэлэхэд, хэрэв би өнөөдөр амьд яваа бол ганцхан хорслоосоо л болсон хэрэг.

Орчуулсан Ц.Доржготов 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш