“Тринозавр батаар”-ыг хэн, хэзээ Монгол Улсаас гаргасан бэ гэдэг асуулт олон улсын анхаарлын төвд байгаа. Манай улсын хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг мөрдөөд багагүй хугацаа өнгөрсөн.
Тэгвэл энэ ажлын хүрээнд хууль бусаар үлэг гүрвэлийн араг яс хил давуулах гэсэн эрүүгийн хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж, нотлох баримт цуглуулж байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Тодруулбал, УМБГ-т үлэг гүрвэлийн яс хил давуулах гэсэн хоёр ч хэргийг шалгаж, сэжигтэй хүмүүсээс нь тайлбар мэдүүлэг авсан гэнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан Байгалийн түүхийн музейн сан хөмрөгчөөр ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг сэжигтнээр татжээ.
Хилээр гаргахаар оролдсон ясны дунд зөвхөн Монголын газар нутагт амьдарч байсан нисдэг үлэг гүрвэлийн эрүүний яс зэрэг археологи, палеонтологийн маш ховор олдвор байжээ.
Энэ төрлийн хэрэг манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхэн үеийн эмх замбараагүй, хараа хяналтгүй байх үеэс эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор музей, Палеонтологийн хүрээлэн гэх мэт байгууллагуудад хадгалагдаж байсан олдворуудыг хилийн чанадад судлах нэрээр гаргаж мартсан, эсвэл худалдсан тохиолдол нэлээд олон байгаа аж.
Эх сурвалж: "Өглөөний сонин"