logo
БНАСАУ Япон улсаас Токто арлыг эзэмшихээс татгалзахыг шаарджээ

БНАСАУ Япон улсаас Токто арлыг эзэмшихээс татгалзахыг шаарджээ

2012/08/14
Япон улс Токто /Такэсима/ арлуудаас татгалзах ёстой гэж Умард-Солонгосын ЦТАК агентлаг уламжлав. Сүүлийн найман жилийн турш тус арлууд дээр өөрийн хяналтыг тогтоох гэсэн Токиогийн эрмэлзэлийг “БНАСАУ-ын тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчихийн хамт Зүүн-Хойд Азид милитарист тохуурхалаа хэрэгжүүлэх гэсэн ородлого” гэж үзэж байна хэмээн ЦТАК уламжилжээ. Токто арлууд нь “түүх болон газар зүйн үүднээсээ солонгосын уугуул нутаг бөгөөд хууль зүйн үүднээс ч мөн адил” гэж агентлаг мэдээлжээ. Токто арлууд /Такэсима/ Японы тэнгисийн баруун хэсэгт оршдог. Япон болон хоёр Солонгос улс нь уг арлууд дээр өөрийн тусгаар тогтнолыг тогтоохоор маргадаг. БНАСАУ болон Өмнөд Солонгосын хооронд хатуу сөргөлдөөнтэй байдагч, энэ асуудал дээр хоёр улс нэгдсэн байр суурьтай байдаг. Өнгөрсөн баасан гаригт Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак эдгээр арлуудаар аялчилсан. Энэ байдлыг Токио “туйлын доромжлолтой үйл явдал” гэж нэрлэсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш