logo
“Увайгүй хүний урвах амархан” буюу З.Баянсэлэнгийн үнэн төрх

“Увайгүй хүний урвах амархан” буюу З.Баянсэлэнгийн үнэн төрх

2012/08/14

УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон З.Баянсэлэнгийн өдөөсөн гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарыг зодсон хэрэгт яллагдагчаар татсан юм. Тэрээр Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалж, “Түвдэнгийн Бор”-дож яваад ийм хэрэгт холбогдсон юм билээ.

Нам дагавал ам тосддог гэдгийг өнгөтөөр нотолсон, Н.Энхбаярын төлөө гудамжинд жагсч, хуурай өлсгөлөн зарлаж, төрийн албан хаагчид ухамсрын шанаа өгснийхөө хариуд шоронд орохын оронд төрийн ордонд тухалж, Байнгын хороо толгойлох болсон З.Баянсэлэнгэ гэж хэн гэгч вэ?

Зангадын Баянсэлэнгэ нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгссөн. 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн гэхээс өөр гялайх намтаргүй. Тэрээр хэзээнээсээ л хороо болон дүүрэгт олон нийтийн ажилд оролцож явдаг нэгэн байсан гэх. 2003-2006 онд Баянзүрх дүүрэгт нотариатчин, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар хэсэгхэн ажлаад халаагаа өгч байсан юм байна. Түүнээсээ хойш МАХН буюу Н.Энхбаярын намыг дагаснаар Мянгатын дарга гэх сонгуульт албыг хашиж эхэлжээ.

Уг нь бол хатагтай З.Баянсэлэнгэ хэсэгтээ Цагдаагийн байгууллагаар овоглож, хариуцлага өндөртэйгөө дагаад авилгад өртөмтгий албан тушаал гэгддэг хэрэг бүртгэгчийн ажил хашиж явж. Тэрээр тэрхүү албыг хашиж байхдаа “цор ганц удаа” албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэгтнийг хаацайлан хийсэн хэргийг нь бүртгэлгүй өнгөрч, шанд нь 1,5 саяыг халаасалж байж. Гэтэл өнөөх хэрэг таригч нь хэргээ аргалуулсан өдрөө хүний аминд хүрч, бөөн хэрэг мандааснаар З.Баянсэлэнгийг хөлдөө чирчээ. Ер нь бол З.Баянсэлэнгэ тэрхүү хэрэгтэнг хаацайлалгүй, хэргийг нь бүртгэж, зохих газар нь тушаасан бол нэг хүний амь эрсдэхгүй байсан нь мэдээжийн хэрэг. Тиймээс хийсэн үйлдэлд нь Цагдаагийн байгууллага хариуцлага тооцож, албан тушаалаас нь халж, шившигтэйгээр хөөсөн гэдэг түүх байдаг аж. Шившигтэйгээр “эрх чөлөө”-тэй хөөх бус эрүүгийн хэрэг үүсгэж, торны цаана суулгахад хэтэрхий том шалтаг юм билээ уг нь. Харин З.Баянсэлэнгэ төрийн албыг хувьдаа ашиглан найзаасаа авилга авч, гэмт хэрэгтнийг өөгшүүлснээр нэг хүний амь нас эрсдүүлснийгээ “миний буруу биш. Би найздаа тусалсан чинь хэлмэгдчихсэн” гэж хэнэг ч үгүй хэлдэг ширэн нүүртэй хатагтай юм.

Харин “од” болох эхлэл нь Монголчуудын төдийгүй дэлхий нийтийн сонирхлыг татаад байсан Н.Энхбаярын “намирсан туг” болсон явдал байв. Түүнд хамгийн их үлгэр дуурайл болсон хүн нь мэдээж Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Ч.Баасан. Тэрээр тэмцэж, жагсаал зохион байгуулснаар орон сууцтай болдог, олны танил  болдог, амьдрал ахуй нь өөдлөөд ирдэг, сийрэгхэн сэтгэвэл томоохон бялуу ч хүртдэг гэдгийг өнгөтөөр үлгэрлэсэн хүн.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш