Стэндфордийн их сургуулийн эрдэмтэн Фүкүяма өчигдөр төрийн ордонд лекц уншлаа. Түүний лекцийн агуулга нь дэлхийн эдийн засгийн тухай боловч үнэн хэрэгтээ Монголын эдийн засгийн гажуудлыг гадаад орнуудын жишээ нь дээр тайлбарлав. Сайн төр тогтнох үндэс нь нийгмийн дундаж давхаргатай байх. Одоогоор дэлхийн хүн амын 30 хувь нь дунд давхаргад хамрагддаг.
2050 он гэхэд энэ тоо 57-д хүрнэ. Ингэснээр дэлхий үндсэндээ ардчилагдана. Хүн амын эмзэг ба чинээлэг давхарга сайн засаглалыг бий болгох сонирхол, боломж байдаггүй гэнэ. Нийгмийн олонхи тодорхой боловсролтой, өмчтэй болж байж Засгийн газрынхаа эдийн засгийн бодлогод анхаарал хандуулна. Энэ цагт нийгмийн олонхийн амьдралын баталгааг хангах чадвартай Засгийн газар сонгогдоно. Энэ жишгээр бол монголын нийгмийн 40 хувь нь ядуу тодотголтой байхад сонгогчид намуудын эдийн засгийн бодлогыг нэг их сонирхохгүй.
Фүкүяма Оросын эдийн засгийг улс төржсөн эрчим хүчний баялгаас хараат гэж нэрлэсэн. Хэдийгээр сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг өндөр өсөлттэй байгаа боловч ирээдүйн үр өгөөжийг найдвартай гэж үзэхгүй байна. Учир нь тогтвортой өсөлттэй эдийн засаг эрх чөлөөт иргэдийн байгуулсан суурьтай зах зээлийн эдийн засагт байдаг. Гэтэл Оросын эдийн засаг нь улс төр, төр засгаас ихээхэн хамааралтай. Зах зээлийн гэхээсээ илүү захиргааны хяналттай эдийн засагтай төстэй.
Харин Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хараат болж байгаа. Дээр нь уул уурхайн баялгийн эзэмшил нь улс төрчид, гадны хөрөнгө оруулагчдад л лиценз нэрээр хувьчлагдсаар байна. Бүр аюултай нь эдийн засагт эзлэх төрийн өмчийн оролцоо сүүлийн жилүүдэд үндсэндээ гурав дахин өслөө. Ингэснээр төрийн өмч эдийн засагт ноёрхож, гадны томоохон хөрөнгө оруулагчид болон дотоодын цөөн хэдэн улс төрийн бүлэглэл дагасан компаниуд бизнес хийх боломжтой.
Фүкүяма нь Хятадын эдийн засгийг төрийн хүнд дэглэмээр удирддаг боловч макро түвшинд шийдвэр гаргахдаа шуурхай гэж нэрлэсэн.
Тус улс төрийн захиргаадалтыг гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд чадмаг ашигладаг. Харин манай оронд аль ч түвшиндээ шийдвэр гаргахад багаар тооцоход хоёр cap болдгийг Фүкүяма энэ жишээгээр сануулсан болов уу. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх механизм байхгүй хэрэгжсэн эсэхэд хэн ч хяналт тавихгүйгээр өнөөдрийг хүрсэнийг түүний жишээнээ харж болно.
Тэрээр эдийн засгийн ирээдүйн үр өгөөжийн тухай, тогтвортой өсөлтийн тухай сонирхолтой таамаг дэвшүүлсэн. Одоохондоо бага зэргийн асуудалтай байгаа ч Энэтхэг, АНУ-ын эдийн засгийн ирээдүйд итгэлтэй байж болно гэнэ. Харин гэрлийн хурдаар өсч байгаа Орос, Хятадын эдийн засаг урт хугацааны өгөөж өсөлттэй байна гэдэг нь бүрхэг.
Эдгээр улсын эдийн засаг нь тогтолцооны хувьд зах зээлийн боловч үүсэл гарал, бүтэц зохион байгуулалт хэрэгжих зарчмын хувьд зах зээлийн хуультай харшилдана. 1980-аад оноос эхэлсэн Хятадын эдийн засаг төрийн зохицуулалтаар хэрэгждэг.
Оросын зах зээл гэдэг нь улс төр, санхүүгийн томоохон бүлэглэлийн гарт байдаг. Тус орны хөрөнгөлөг иргэд нь хэт цөөн бөгөөд хэт их хөрөнгөтэй. Энэ нь нийгэмд таатай уур амьсгал үүсгэхгүй байгаа. Эл байдлыг эрх баригчид эдийн засгийн аргаар бус хуулийн хүчирхийллээр шийдэх оролдлого хийж байна.
Эрх баригчдын явуулж буй бодлого нь эдийн засагт таатай үр дүн авчрахгүй. Фүкүямагийн энэ үг хүйтэн дайны үеийн Зөвлөлтийн эсрэг АНУ-ын сурталчилгаа мэт сонсогдоно. Гэвч түүний төлөг үнэн гэдгийг өнөөгийн Оросын эдийн засгийн зарим шинж тэмдгүүд баталж эхэлсэн. Харин Хятадын эдийн засаг нь экспортын ноёрхлын үед таатай байх болно.
Харин Хятадын экспортын хэрэгцээ гадаад орнуудад буурч байна. Энэ тохиолдолд нэгэнт бий болсон хөрвөх чадвар муутай үйлдвэржилт, нийгмийн амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон экспортын орлого эрс буурна. Энэ орлогыг эрх баригчид дотоодын зах зээлээс нөхөхөд том бэрхшээл учирна.
Мөн улс төрийн хатуу хяналт Хятадын зах зээлийг боловсронгуй, тогтвортой, хөгжингүй байх боломжийг үгүй хийдэг. Дээрх үндэслэлүүд нь эдийн засаг нь хямарч байгаа АНУ, ядуусаараа дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улсын эдийн засгийг дэлхийд гайхагдаж байгаа Орос, Хятадын эдийн засгаас илүү ирээдүйтэй гэж үзэхэд хүргэжээ.
Зөвхөн эдгээр шалтгаан ч биш зах зээлийн эдийн засаг нь өөрийн гэсэн үндэс суурь үнэлгээ, зарчмаасаа хамаарч ирээдүйн үнэ цэнэ, үр өгөөж нь тодорхойлогддог гэнэ. Жишээлбэл хүний эрх чөлөө хүүхэд байхаасаа асуулт тавьж сурахаас эхлэлтэй. Дээр нь чөлөөт сэтгэлгээ түүнийг хэрэгжүүлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөгөөр хангагдах ёстой.
Үүнтэй адил эдийн засгийн суурь үндэс ч эрх чөлөөтэйгээр байгуулагдсан бол хөгжих дэвших боломж илүү өргөн байдаг. энэ утгаараа Энэтхэг, АНУ-ын зах зээл эрх чөлөөт иргэдийн хүсэл хэрэгцээн дээр суурилсан тул ирээдүйд амьдрах чадвар өндөртэй. Эрх чөлөөт иргэдэд зах зээлийг төгөлдөржүүлж тэлж чадна.
Энэ нь эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болж чаддаг. Компьютерийг чөлөөт сэтгэлгээтэй иргэд бодож олсон. Компьютерийн хязгааргүй зах зээл нь эдийн засгийг тогтвортой найдвартай өргөжих хөшүүрэг болж өгнө.
Хятад улсаар жишээ авахад Хятадын өнөөгийн удирдлага сайн байж болно. Гэхдээ одоогийн тогтолцоогоор гарч ирсэн удирдагч бүр сайн байна гэсэн баталгаа байхгүй. Мөн Хятадад хариуцлага тооцогч нь нам байгаа нь иргэд төрөө хянах боломжгүй байгааг харуулна. Энэ бүх буруу механизм нь эдийн засгийг сүйрүүлэхгүй боловч найдвартай хөгжүүлэх боломж багатай гэж Фүкүяма дүгнэж байна.
Харин тэрээр монголчуудын хувьд эдийн засгийн суурь нь нийгмийн олонхиос бус хэт цөөнхөөс хамааралтай гэдгийг мэдээгүй л болов уу. Манай эдийн засгийн суурь нь ч, хэрэгжүүлэх механизм нь ч, төрийн зохицуулалт нь ч бараг социалист хэлбэртэй байгаа нь үнэн. Энэ бүхний жишээ бол хэт өндөр махны үнэ тэмээ, ямаанд өгдөг мөнгө, хүүхэд нь ч, саятан нь ч хүртдэг 21 мянган төгрөг юм.
Ноён Фүкүяма лекцийнхээ төгсгөлд баялгийн хараалын тухай товч тодорхой сануулсан. Түүнийхээр бол баялагтай бүхэн хараалд өртөөд байдаг биш. Төр нь мулгуу бол ард түмэн нь баялагтай, баялаггүй ялгаагүйгээр баялгийн ба мунхгийн хараалд өртөнө гэдгийг ацаггүй мэдэгдсэн.
Х.Баттөгс
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин