Лондонгийн зуны ХХХ олимпод амжилттай оролцсон манай боксын тамирчид өнөө өглөө 05.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.
Боксын төрөлд МУГТ, Хөдөлмөрийн баатар Пүрэвдоржийн Сэрдамба /49 кг-ийн жинд/, МУГТ Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /64 кг –ийн жинд/, МУГТ Нямбаярын Төгсцогт / 52 кг-ийн жинд/, ОУХМ Бямбын Түвшинбат /69 кг-ийн жинд/ нар тус тус өрсөлдсөн билээ.
Ингээд ширэн бээлийтнүүдээс МУГТ У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, МУГТ Н.Төгсцогт мөнгөн медалийг хүртсэн амжилтыг гаргаж, элэг нэгтнүүдээ баярлуулсан юм. Мөнгө, хүрэл медальтнууд маань өнөөдөр эх орондоо ирсэн даруйдаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Лондонгийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж чадсан эр зоригтнууд минь эх орондоо тавтай морил.
О.Ариунбилэг