logo
Сурах бичгүүдийг бүрэн тараажээ

Сурах бичгүүдийг бүрэн тараажээ

2012/08/15
Энэ хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн хэвлэлтийн болон нийлүүлэлтийн ажил бүрэн дууссан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлжээ.

Энэ жил 89 нэр төрлийн нэг сая 315 мянган ширхэг сурах бичгийг хэвлэж, орон нутагт нийлүүлнэ. Ингэхдээ аймгийн Боловсролын газар, нийслэлийн хувьд дүүргийн боловсролын газруудад хүргүүлсэн байна. Харин сургуулиуд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сурах бичгүүдээ хүлээн авсан байх гэнэ.

Энэ жил сурах бичиг сурагчдын гap дээр оройтож очихгүй талаар албаныхан мэдээлж буй. Харин номын дэлгүүр болон худалдааны газруудад долоодугаар сарын 1-нээс сурах бичгүүдийг худалдаанд гаргасан билээ.

2009 оноос эхлээд ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс бүрэн хангах, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 40 хувийг төрөөс хангахаар болсон. Энэ жил ч энэ хэвээрээ байх юм байна. Ингэхдээ сургуулиудын номын сангаар тарааж, дахин ашиглуулах гэнэ.

Э.Баясгалан
Эх сурвалж: Улстөрийн тойм

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш