logo
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн манай улсад айлчилна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн манай улсад айлчилна

2012/08/16
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо манай улсад энэ сарын 22-25-ны өдрүүдэд айлчлах гэж байна.
Дай Бингуо нь энэ онд БНХАУ-ын талаас манайд айлчилж байгаа хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа бол манай улсын хувьд шинэ УИХ, Засгийн газар бүрдсэний дараа анхны өндөр түвшний зочноо хүлээн авах юм.
Дай Бингуо нь Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бараалхана.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуогийн айлчлал нь хоёр орны хоорондын өндөр түвшний айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын шийдлийг урагшлуулах, олон улс болон бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцон стратегийн түншлэлийн харилцааны агуулгаа баяжуулах, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш