logo
Н.Батцэрэг: Засгийн газрыг хамтран байгуулах учир гишүүд маань асуудалд тун хариуцлагатай хандаж байгаа

Н.Батцэрэг: Засгийн газрыг хамтран байгуулах учир гишүүд маань асуудалд тун хариуцлагатай хандаж байгаа

2012/08/16
Төрийн ордны В танхимд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан наймдугаар сарын 15-ны өдөр боллоо. Тус бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хийгээд Ерөнхий сайд, Шадар сайд нарын эрхлэх асуудлын талаар санал солилцсон байна.
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, Манай эвсэл Засгийн газрыг хамтран байгуулах учир гишүүд маань асуудалд тун хариуцлагатай хандаж байгаа. Засгийн газрыг түргэн хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа. Бид Ерөнхий сайд болон шадар сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд олон санал гаргаж ярилцлаа. Тухайлбал, газрын харилцааны зохицуулалт, усны бодлогын асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд оруулах саналыг дэмжсэн. Мөн Төрийн өмчийн хороог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эрхлэх асуудлаас хасах саналтай байгаа. Тус хороог Ерөнхий сайд эсхүл Шадар сайдад хариуцуулах, Төрийн өмчийн хороо өмч хувьчлалд анхаархаасаа илүүтэй хяналтын чиг үүргийг гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байгаа тул олон яаманд задалж хуваарилах боломжтой гэсэн гурван хувилбарыг дэвшүүллээ. Удахгүй энэ саналаа албан ёсоор бичгээр Ерөнхий сайдад гаргана хэмээн мэдэгдсэн юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш