logo
Хятадын хэсэг иргэд  нутаг дэвсгэрийн маргаантай Дяоюйдао арлууд дээр буулаа

Хятадын хэсэг иргэд нутаг дэвсгэрийн маргаантай Дяоюйдао арлууд дээр буулаа

2012/08/16
Хятадын хэсэг идэвхтэнүүд лхагва гаригт Бээжин, Токиогийн нутаг дэвсгэрийн маргаантай Дяоюйдао /Сенкаку/ арлууд дээр буулаа. Энэ тухай японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн. Японы тал чухам ямар арал дээр тэд буусныг мэдээлсэнгүй. Японы телевизийн Эн-Эйч-Кей сувгийн уламжилснаар, тэднээс тавыг нь японы аюулгүй албаны хүчнийхэн саатуулаад байна. Өмнө нь “Дяоюйдао арлуудыг хамгаалах асуудлын хорооны ” Гонконг дахь төлөөлөгч мэдээлэхдээ, эргүүдэд ойртох үед Японы эргийн хамгаалалтын албаны хөлөг онгоц их бууны усан сумаар анхааруулж буудсан тухай мэдээлсэн. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш