Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын даргад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслөө өргөн барьсны дараа нь түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Яамдын тоог нэмэх шалтгаан нь юу байв?
-Өмнөх Засгийн газар 15 сайдтай ажиллаж байсан. Энэ удаа Засгийн газрын бүтцийг 19 сайдтай байхаар тодорхойллоо. Мөн 16 яам байгуулагдахаар болсон. Өнгөрсөн дөрвөн жил улс орны хөгжлийг тодорхойлох Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэдэг агентлагийг байгуулсан.
Агентлаг болохоор яамдуудтайгаа харьцаж, улс орны хөгжлийн бодлогыг зангидах хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Тийм учраас үүнийг яам болгох нь зүйтэй гэж үзээд Эдийн засгийн хөгжлийн яам болгосон.
-Засгийн газрын бүтцийн нэмэхдээ ямар зарчмыг үндэслэсэн бэ?
-Тухайн салбарыг хариуцаж ажилладаг сайд нь ажлаа үр дүнтэй хийх ёстой. Одоогийн Засгийн газрын бүтцийг харахад нэг яаманд олон салбарыг хамруулсан байдаг.
Тухайлбал, ЭБЭХ-ний яаманд бүхэл бүтэн хоёр том асуудлыг хариуцдаг. Ингэхээр ажлын үр дүн нь төдийлөн харагдахгүй байна. Тиймээс үүрэг хариуцлагыг нь тодорхой болгох үүднээс хоёр салгаж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний бодлого ойлгомжтой болохоос гадна хариуцлага хүлээх хүн нь ч тодорхой болно. Хоёр, гурван салбарын дунд нэг сайд байснаар нийгэмд өөрчлөлт харагдахгүй байна.
ЗТБХБ-ын яамны тухайд хоёр том салбарыг нэгтгэснээр хоёуланг нь бид унагаачихсан. Улаанбаатар хотын төлөвлөлт ч байхгүй болсон. Тиймээс бодлогод нь тулгуурлаж хоёр салгахаар шийдвэрлэлээ. Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулахын тулд аймгийн төвүүдийг хот шиг хот болгохыг зорьж байна.
Дөрвөн жилийн дараа бүх аймгийн төвийг хот шиг хот болгоё гэж үзэж байгаа. Замын хувьд энэ зун Улаанбаатар хотын зам шалгалтаар 0 дүн авсан. Наад зах нь бороо орохоор эвдрээд хонхорхой үүсчихдэг. Тийм учраас замын асуудлыг салгаж хариуцлагыг нь дээшлүүлэх хэрэгтэй.
-Өмнөх Засгийн газруудад соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байгаагүй. Шинээр энэ яамыг байгуулах болсон гол учир нь юунд байна вэ?
-Саяын Олимпоор нийт медалийн тоог нь хүн амын тоонд харьцуулахад 2.8 сая хүн амтай Монгол Улс дэлхийд долоодугаар байранд орж байна. Тэгэхээр дэлхийн тавцанд өрсөлдөж буй спортыг бодлогын хэмжээнд авч үзье гэж бодлоо.
Спортын төрлийг ингэж тусад нь авч үзэх цаг болсон. Мөн монголчуудын бахархал өв соёл, Монголоо гэх сэтгэл, ахуй, зан заншил уламжлалаа дээдлэх нь хамгийн чухал. Тийм учраас энэ яамыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэг үгээр хэлбэл Монголын брэнд яам болж байна.
-АН-ын мөрийн хөтөлбөрт Хөдөлмөрийн яам байгуулна гэж тусгасан байдаг. Энэ яамны гол чиг үүргийг тодорхойлохгүй юу?
-Хөдөлмөрийн яаманд мэргэлжил сургалт үйлдвэрлэлийн төвийг авч ирж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн чиглэлийг хөдөлмөрийн яаманд тусгана. Гэр бүл хүүхдийн асуудал, хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яаманд харьяалагдаж байгаа.
-Яамдын тоо нэмэгдэхээр агентлагуудын тоонд өөрчлөлт орох уу?
-Манай улсын хэмжээнд 43 агентлаг байгаа. 30 орчим агентлаг үлдэж, бусад нь яам руу оччихож байгаа юм. Тухайлбал, спорт хариуцсан агентлаг Спортын яам руу оччихож байгаа юм. Нэг их мөнгөтэй бие даасан агентлагийг аль болох яамд руу оруулж нэг бодлогоор зангидаж явах нь зүйтэй гэж үзсэн.
-Засгийн газрын гишүүдээ УИХ-аас томилохоор ярьж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-УИХ-аас Засгийн газрын гишүүдээ томилж болно. Өмнөх Засгийн газарт АН-ын зургаан УИХ-ын гишүүн ажиллаж байсан. Сайд болно гэдэг тоглоом биш. Тэр тусмаа энэ Засгийн газарт сайд болж байгаа хүн албан тушаал авна гэхээсээ илүү ажил хийх гэж ирж байгаа.
Миний хувьд Засгийн газрын гишүүддээ өдөрт 12-оос доош цаг ажиллахгүй, энэ жил ээлжийн амралт авахгүй, Монгол Улсын сайд учраас гадаадад томилолтоор явах шаардлага гарвал жилд хоёроос илүү явахгүй гэдэг хатуу шаардлагыг тавина. Тэр ч байтугай Засгийн газрын гишүүд анх удаа хариуцлагын тогтолцоог бий болгох үүднээс Есөн хөлт цагаан тугийн хажууд тангараг өргөнө.