Д.Сүрэнхор суллагдчихлаа, одоо эхнэрийнх нь хэрэг яаж шийдэгдэх бол. Ингэж асуух хүн бишгүй олон тааралдах боллоо.
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон Д.Сүрэнхор суллагдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар ШШГЕГ-ын албаны хүмүүсээс тодруулахад “Д.Сүрэнхор хоёр сарын өмнө суллагдсан нь үнэн. Ял эдэлж байхдаа сахилгатай байж, сайн хөдөлмөрлөсөн учраас магадланд орж, хугацаанаасаа өмнө суллагдсан” гэсэн юм.
Д.Сүрэнхор нь 2003-2005 онд ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсад 108 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан билээ. Тэрбээр албаны машин, ажилтнуудын цалин, байгууллагынхаа засварын мөнгөөр мөрийтэй тоглож, 180 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан.
Улмаар гадаад руу оргон зайлсан. Хууль хяналтынхан дөрвөн жилийн турш Д.Сүрэнхорыг интерполоор эрэн сурвалжилсны үр дүнд Австри улсад нуугдаж байхад нь баривчилж, 2010 оны гуравдугаар сарын 13-нд Монгол Улсад авч ирж хорьсон билээ.
Д.Сүрэнхорд 2010 онд гурван шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3-д заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж, гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан дөрвөн жилийн хорих ял оногдуулсан юм.
Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. МАСЗХ-ноос гараагаа эхэлсэн залуухан боловсон хүчин Д.Сүрэнхор мөрийтэй тоглоомоос болж, амьдралынхаа зургаан жилийг оргож, зугтаж, шоронд хоригдож өнгөрүүлээд суллагджээ.
Хамгийн аймшигтай нь Д.Сүрэнхорыг тойрсон гай барцад түүнийг суллагдсанаар зогсохгүй нь бололтой. Нөхрөөсөө болж хоёр хүүхэдтэйгээ гудамжинд хоцорсон Д.Сүрэнхорын гэргий Д.Эрдэнэ-Отгон хүн дайрч хөнөөсөн хэрэгт холбогдсон. Тэрбээр Д.Сүрэнхорыг хоригдсоноос хэдхэн сарын дараа буюу 2010 оны 10 дугаар сарын 16-ны үүрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, вокзалын арын замд Ш гэгчийг дайрсан. Улмаар хэргийн газраас зугтаж, талийгаачийн цогцсыг 750 метр газар чирсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Ингээд шоронд хоригдсон нөхрөөсөө болон шаналж байсан эмэгтэй, өөрөө хэрэгтэн болж, Д.Сүрэнхорын гэр бүл, хоёр хүүхэд нь аймшигт зовлонтой нүүр тулсан. Д.Сүрэнхорын эхнэр хүн дайрч хөнөөсөн гэдэг мэдээлэл цацагдмагц, зөвхөн энэ гэр бүлд ч бус сонссон хүн бүрт айдас төрүүлсэн биз ээ.
Улмаар Д.Сүрэнхорын гэргий Д.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн 215, 216 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөж, шалгаж эхэлсэн. Хэргийг прокурор, шүүх рүү хэд хэдэн удаа шилжүүлсэн боловч мөрдөн байцаалт дутуу гэсэн шалтгаанаар буцсаар байгаа юм.
Хуулийнхны ярьж байгаагаар Д.Сүрэнхорыг хоригдож байх хугацаанд шүүх Д.Эрдэнэ-Отгонд ял оноосон ч 18 нас хүрээгүй хүүхэдтэй гэдэг шалтгаанаар ял нь хойшилж болох байсан аж. Өөрөөр хэлбэл, нөхөр нь ял эдэлж байгаа учраас хоёр хүүхдийг нь асран хамгаалагчгүй орхихгүй хэмээн тайлбарлаж байв.
Харин Д.Сүрэнхор хугацаанаасаа өмнө суллагдсан учраас Д.Эрдэнэ-Отгоны хэрэг яаж шийдэгдэх нь олон нийтийн анхаарлын төвд оржээ.
Эх сурвалж: SHARSONIN.MN