Лондоны Олимпоос Монголын тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Төрийн далбаагаа мандуулан, чамлахааргүй амжилт гаргалаа. Монголчууд Лондонд байтугай цэнхэр дэлгэцээ үзэн суухдаа ч бүгд л тамирчдынхаа дээлийн захыг мушгиж, хүч нэмэн, ялалт, ялагдлыг хамтдаа мэдэрч байв.
Тэдний энгэрт гялалзах медаль, алгуурхан хөөрөх алтан соёмбот далбаа монгол хүн бүрийн хамрын самсааг шархируулж, цээж өөд огших сэтгэлийн их омогшил хоолойг нь зангируулж байсан болов уу. Тиймдээ ч Монгол Улсын нэрийн өмнөөс Олимпод оролцон, нэрээ дуурсгасан тамирчид бүгдээрээ ард түмний хүүхэд болсон.
Эх орноо төлөөлөн Лондонг зорьсон баг тамирчдын сүүлчийнх нь өнөө өглөө нутагтаа хөл тавьсан. Олимпийн медаль хүртсэн тамирчдаа ард түмэн нь Ардын баатар мэт угтан авч байв.
Гэхдээ 10 мянга гаруй тамирчны дундаас таван медалийг нь аваад ирсэн тамирчдаа битгий л дахин хуураарай гэж хүсье. Ард түмэн Олимпийн медальтнуудаа хуурдаггүй. Харин хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь ашгийн төлөө байдаг, алдар нэрийн төлөө юугаа ч өгөхөөс буцдаггүй бизнесмэнүүд л хуурч, хулхиддаг юм билээ.
Дөрвөн жилийн Бээжингийн Олимпод төрийн далбаагаа мандуулсан тамирчид мөн ч их баяжсан даа хэмээн ярих хүн цөөнгүй. Тухайн үед Олимпийн аваргуудыг мөн л хөл хөөр болон угтсан. Тэгэхэд ёстой л амандаа орсон бүхнийг амлаж, хөлсний байранд амьдарч байсан тэднийг гэнэтхэн тэрбумтан шахам болгочихож билээ. Ямартаа л Олимпийн медальтнуудыг “гэнэт баяжигсад” гэж нэрлэх вэ дээ.
Тухайн үед авсан Олимпийн анхны медаль бусад тамирчинд ч маш их урам зориг өгсөн гэдэг. Түүнийх нь хүчинд төр засгаас ч ялалт байгуулсан тамирчдынхаа хөлс, хүчний үнэлэмжийг нэмэгдүүлсэн. Мэдээж энх цагт тамирчин хүнд өгөх эх орны даалгавар Олимпоос медаль авч ирэх явдал. Тиймээс спорт холбоодын зүгээс тамирчдынхаа төлөө чамгүй зүйлийг хийсээр ирсэн. Тэр дундаа жүдо болон боксын холбоод тамирчдадаа хандуулах анхаарлаа улам нэмэгдүүлсэн нь энэ удаагийн Олимпоос илэрхий харагдлаа.
Энэ жил ч ялгаагүй “Лондоны Олимпоос медаль авбал” хэмээн зарим компанийн зүгээс аль хэдийнэ ам гарчихжээ. Нэгэн барилгын компани анхны алтан медаль авсан тамирчинд гурван өрөө байр өгөхөөр амласан. Мөнгө бол хоёр, хүрэл хүртвэл нэг өрөө байр өгнө гэжээ. Тэгэхээр Н.Түвшинбаяр Лондоны Олимпоос анхны мөнгөн медаль авсан учраас хоёр өрөө, С.Ням-Очир анхны хүрэл хүртсэн болохоор нэг өрөө байрны түлхүүр атгахаар болоод байна. Сайхан сонсогдож байна, тамирчны алдар хямдхан олддоггүйг мэддэг л нөхөд байх нь.
Бээжингийн Олимпийн медальтнуудад тухайн үед “Мон-Уран” компанийн зүгээс алтан медаль хүртсэн тамирчинд нэг, нэг сая ам.доллар, мөнгөн медальтнуудад тус бүр 500 000 ам.доллар бэлэглэхээр амлаж байсан санагдана. Амлалтынхаа 10 хувийг бол ямартай ч өгсөн. Харин үлдсэнийг нь Лондоны Олимп хүртэл хугаслан өгөх сураг дуулдаж байсан ч тэгсхийгээд таг болсон.
Тэд үүнийгээ Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын жишээг давтаж, алдартнуудаа гадаадад алдчихгүй байхаас сэргийлж буй хэрэг хэмээн тайлбарлаж байсан.
Мөн алтны магнат гэгддэг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр нарт тус бүрт нь таван кг алт амлаж, олныг алмайруулсан. Ёстой л “Юугаар баян түүгээрээ дайлна” гэдэг үнэн юм хэмээн Ц.Мянганбаярыг шагшиж байлаа. Гэтэл түүнээс хойш дахин нэг Олимп болж, дуусчихаад байхад амласан цул алтны барааг тамирчид маань олж хараагүй л явна.
Монголчууд “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэдэг. Гэсэн ч олны өмнө хийрхэж, баярхчихаад хэлсэндээ хүрэхгүй яваад байх нь “нүнжигтэй баячууд”-д хэр зохимжтой байдаг юм бол доо.
Сэтгэлээсээ зүтгэж, хамаг л хөлс хүчээ шавхан байж эх орныхоо нэрийг дуурсгасан эгэлгүй баатар тамирчдынхаа сэтгэлийг ингэж хуурах нь ёс жудагтай явдал мөн үү. Энэ удаа Олимпийн медальтнуудаа битгий л хуураарай гэж аминчлан гуйя, тэр дундаа бизнесийнхнээс.
Эх сурвалж: "Өглөөний сонин"