МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр дөрвөн жил хоригдох ял сонссон билээ.
Тэрээр хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн байранд сайжруулсан нөхцөлтэйгөөр ялаа эдэлж буй аж.
Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат Н.Энхбаярын хоригдож буй нөхцлийг сайжруулсан хэмээн даруухан тодотгож буй ч үнэндээ таван өрөөтэй тансаг байрыг түүнд зориулж байгаа юм байна.
Н.Энхбаяр унтлагын , гал тогоо, бичгийн өрөө, уулзалтын, бие хамгаалагчийн гээд нийт таван өрөөтэй газар хоригдож буй бөгөөд тэрээр өглөөний бүртгэл зэрэгт огт оролцдоггүй гэнэ.
Мөн хорих ангийн журмаар бол долоо хоногийн гурав, дөрөв дэх өдөр эргэлт, уулзалт оруулдаг хэдий ч н Н.Энхбаярын ар гэрийнхэн долоо хоногийн 1-5 дахь өдрийн алинд ч цаг харгалзахгүйгээр ялтан Н.Энхбаяртай уулздаг аж.
Шүүх хурлын үеэр Н.Энхбаяр нэгэнтээ "Намайг хаана ч хийсэн, би ажлаа урьдын адил хийнэ" хэмээж байсан билээ.
Д.Ганзориг