logo
Бразилын компани АТМ-д зориулсан

Бразилын компани АТМ-д зориулсан

2012/08/17
ATM буюу бэлэн мөнгөний автомат машин Монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Тэгвэл Бразилын "Edra Equipamentos" компанийхан бэлэн мөнгөний машинд зориулсан эрчим хүчинд хэмнэлттэй бүхээгийг бүтээсэн байна.
Энэ бүхээгний Лед гэрэл нарны гэрлээс үүсгэсэн эрчим хүчээр ажилладаг аж. Мөн гэрэл нь үйлчлүүлэгч гарч явсны дараа автоматаар унтардаг байна. Учир нь бүхээгний дээвэр хэсэгт нарны гэрлийг эрчим болгон хувиргадаг төхөөрөмж буюу Монголчуудын хэлдгээр нарны самбар суурилуулжээ. Дээвэртээ мөн борооны ус нөөцлөгчтэй бөгөөд нөөцлөгдсөн усаар гадна ханыг цэвэрлэж болно.
Энэхүү бүхээгийг бүтээхэд ургамал болон дахин боловсруулсан пластик савнуудыг ашигласан байна. Эдра компанийн захирал Жорже Брэже бүтээгдэхүүн нь орчин үеийн шаардлагыг хангасан гэдгийг хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Бид эрчим хүчний хэрэглээг багасгаж, дахин боловсруулах боломжтой материалыг ашиглах зорилгоор хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан үүнийг бүтээсэн. Бүхээгний хаалга автомат учраас АТМ ашигладаг тахир дутуу хүмүүст амар байх болно. Загвар дизайн нь ч шинэлэг болж чадсан." гэжээ.
Захирал Брэжегийн хэлснээр түүний компаний бүхээгийг гадны бизнесменүүд ч сонирхож байгаа юм байна. Бүхээгийг ирэх зургадугаар сараас эхлэн олноор үйлдвэрлэж магадгүй байгаа ажээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш