Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хүнсний үнэ ханш огцом өсөх боллоо. НҮБ-ын Хүнсний байгууллагын мэргэжилтэнүүд бий болсон нөхцөл байдлуудад сэтгэл түгшиж байгаа бөгөөд энэхүү үнийн өсөлтүүд нь 2007-2008 онуудын хүнсний хямралыг давтаж мэдэх юм гэж сэрэмжлүүлж байна. Нөгөөтэйгүүр, Орос улсын Хөдөө аж ахуйн яамны мэдэгдэлд, энэ жил Орос улс экспортын үр тариаг хязгаарлахгүй бөгөөд үүгээрээ хүнсний хямралтай тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулна гэжээ.
Энэ жилийн цаг агаар хүн төрөлхтөний эсрэг байна гэлтэй. Бразилд орсон хүчтэй бороо, АНУ, Казахстан, Украйн болон ОХУ-ын ган гачиг нь урьдын ургацын үзүүлэлтүүдийг бууруулахад хүргэж байна. 5-р сарын үнийн үзүүлэлт дэлхий дахины анхаарал татлаа гэж Газар тариалангийн зах зээлийн хүрээлэнгийн ерөнхий захирал Елена Тюрина тэмдэглээд
«Энэ жилийн ургацын урьдчилсан байдал мэдээж хэрэг өнгөрсөн оныхоос доогуур байна. ДНБ- ний үр тарианы хураалтын хэмжээг бууруулахаар төлөвлөж байна. Энэ нь 5-р сараас бүс нутгаас шалтгаалан улаан буудайн үнэ 30-35% нэмэгдэхэд хүргээд байна. Үр тарианы дараа гурилын үнэ нэмэгдэх болно» гэлээ.
Эдгээр түгшүүртэй мэдээний дэргэд Орос улс тайван байдлаа хадгалсаар байна. Тэргүүн шадар сайд Аркадий Дворковичийн ярьснаар, үр тарианы экспортын хэмжээг бууруулах үндэслэл манайд байхгүй юм. Гэхдээ 2013 онд экспортын татварын хэмжээг нэмэгдүүлж болзошгүй гэж нэмж хэлсэн. Орос улсад хүнсний хямралт байдал гарахгүй гэж Елена Тюрина хэллээ.
«Манай улсад хүсний бүтэээгдэхүүний хомсдол гарахгуй гэж хэлж болно.Орос улс нь дэлхийн үр тариа нийлүүлэгч эхний таван оронд багтадаг. Ингэхдээ энэ жилийн ган гачиг нь экспортын үр тарианы хэмжээг жаахан бууруулж мэднэ» гэж Елена Тюрина тэмдэглэлээ.
Хүнсний хямрал нь ядуу буурай орнуудыг хамгийн хүчтэй дайрч мэдэх юм гэж “СовЭкон” судалгааны төвийн гүйцэтгэх захирал Андрей Сизов анхааруулж байна. Тэрээр дэлхийн хүнсний бүтээгдэхүүний ирээдүйг үнэлэхдээ
«Үнэ ханшийн ийм огцом өсөлтийн дүнд өөрсдийн ашгийн 60-80 % хүнсэндээ зарцууулдаг ядуу буурай орнуудын хөдөө аж ахуйн түүхий эд хамгийн их нэрвэгддэг. Мэдээж хэрэг, хүнсний бүтээгдэхүүний огцом өсөлт нь 2007-2008 онуудад ажиглагдаж байсан эмх замбараагүй байдалд ч хүргэж мэдэх юм. Одоогийн нөхцөлд ийм тохиолдолыг үгүйсгэж болохгүй» гэв.
Байдал түгшүүртэй ч гэсэн, сүйдтэй юм биш. Орос улсын тэргүүн шадар сайд Аркадий Дворковичийн ярьснаар, Орос улсад өөрийн стратегийн нөөцөөс авч үр тариа зарах шалтгаан одоогийн байдлаар үгүй аж. Тус улсад 37 сая тонн үр тариа хураагаад байна. Өнгөрсөн онд 38,5 сая тонн ургац авсан. Тиймээс Орос улсад үр тарианыхаа экспортын хэмжээг хязгаарлах шалтгаан байхгуй бөгөөд үүгээрээ дэлхий дахиныг шинэ хүнсний хямралаас сэрэмжлэхэд хувь нэмрээ оруулж буй юм.