Унгарт хэдэн зуун хүүхэд их сургуульд сурах боломж нь хязгаарлагджээ.
Учир нь тус улсын их дээд сургуулиуд төлбөртэй болж байгаагаа саяхан зарласан юм. Энэ тухай хүүхдүүдийн эцэг эхчүүд "Их дээд сургуулиуд төлбөртэй болох тухай эртхэн хэлэх хэрэгтэй байсан юм. Боловсролын системд өөрчлөлт оруулна гэх нэрийн дор учир битүүлэг зүйл хийж байна. Ядаж эртхэн мэдэгдэх хэрэгтэй байсан юм. Үүнээс болж хүүхдээ их, дээд сургуульд сургах боломжгүй болж байна" гэжээ.
Мөн боловсролын системийн өөрчлөлтийн хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан арван жилдээ эх орондоо байх тухай хүртэл заасан нь эцэг эх болон оюутнуудад таалагдахгүй байгаа аж.
Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, "Хэт олон төгсөгчид цөөн ажлын байртай салбарт суралцаж байгаа учир мэргэжилтний илүүдэл үүсч байгаа. Иймээс улсаас инженерийн салбарыг үргэлжлүүлэн дэмжиж, харин эдийн засаг болон хуулийн салбарын дэмжлэгийг бууруулах болно" хэмээжээ.
Б.Золзаяа