Британий эрх баригчид “WikiLeaks” сайтын үндэслэгч Жулиан Ассанжийн нуугдаж байгаа Лондонгийн Эквадорын Элчин сайдын яам руу дайрахаар заналхийлж байна. Интернет сэтгүүлч - Жулиан Ассанж нь томоохон орнуудын дипломатын тагнуулын ба өндөр албан тушаалтнуудын авилгын тухай,цэргийн гэмт хэргүүдтэй холбоотой шуугиан тарьсан маш олон нууцын зэрэглэлийн мэдээллүүдийг бүх нийтийн хүртээл болгосон. Одоо Ассанж нь Лондонгийн Эквадорын ЭСЯ-ны дэвсгэр дээр баривчлагдахаас нуугдаж, латин-америкийн улсаас улс төрийн орогнол хүссэн юм.
Хоёрдугаар давхарт нь Эквадорын ЭСЯ байрладаг уг байранд 8-р сарын 15-ны шөнөөс Британий цагдаагийнхан байрлаж байна. Энэ дипломат төлөөлөгчийн газрын дэвсгэр рүү хүчнийхэн хараахан нэвтрээгүй, гэхдээ бүх хаалгуудыг хаагаад байна. Тиймээс түүнийг толгой хорогдуулж байгаа Эквадорын ЭСЯ-ны энэ байрнаас Жулиан Ассанж анзаарагдахгүй гарна гэж байхгүй. Гэхдээ бас тэнд тодорхойгүй удаан хугацаагаар байх боломжгүй юм. Хэрвээ Эквадорын төлөөлөгчид Жулиан Ассанжийг сайн дураараа өгөхгүй бол ЭСЯ-ны байрыг эзлэн авна гэж Британий эрх баригчид мэдэгдсэн.
Нөгөөтэйгүүр, дипломат харилцааны тухай конвенцийн 22 дахь заалтаар элчин сайдын яамны тасалгаанууд нь халдашгүй дархан эрхтэй. Гэтэл Британий эрх баригчид 1987 оны дипломат төлөөлөгчийн газрын тухай өөрийн хуулиар тайлбарлаж байна.Уг баримт бичигт хэрвээ эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тус улсын цагдаагийнхан нь элчин сайдын яамны танхимуудад нэвтэрч болно гэж заасан байдаг аж.
Хүчингийн хэрэгтэй гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа Ассанжийг Британчууд Швед улсад дамжуулах гэж байгаа бөгөөд түүнийг Эквадорын ЭСЯ орогнуулах ёсгүй юм. Ассанж нь өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, хүчингийн хэрэг нь түүний эсрэг зохиосон хилс хэрэг гэжээ. Бодит амьдрал дээр Ассанжийг Интернетэд нууцын зэрэглэлийн материалуудыг хулгайлан нийтэлсэн гэж АНУ бусад улсуудтай тохиролцон буруутгаж буй юм.
Жулиан Ассанж нь энэ жилийн 6-р сард Эквадорт улс төрийн орогнол хүссэн юм. Энэхүү асуудлыг албан ёсоор хэрхэн шийдвэрлэсэн нь өнөөдөр тодорхой болно. Британий эрх баригчдын Ассанжийг Эквадорын ЭСЯ-наас хүчээр баривчлах гэсэн заналхийлэл нь найрсаг бус, хууль бус арга хэмжээ юм.
Эквадор нь үүнийг найрсаг бус, заналхийлсэн, байж болшгүй үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ нь тус улсын тусгаар тогтнолд хүндэтгэлгүй хандаж байгааг харуулж байна. Энэ бол маш аюултай үйл явдал бөгөөд бүдүүлгээр ярих юм бол дипломат орон зайг доромжилж байна гэж үзэж болох юм.
Бидний өмнө маш том дипломат шуугиан гарахад бэлэн болоод байна гэж Орос улсаас Ливи, Тунис улсуудад Элчин сайд асан Алексей Подцероб онцлон тэмдэглээд «Герман улс ЗСБНХУ руу 1941 онд гэнэт довтлохдоо олон улсын бүх хууль эрхүүдийг зөрчиж байсан ч гэлээ, манай улсын Берлин хотод байсан ЭСЯ-ыг харин оролдоогүй. ЭСЯ-ны нутаг дэвсгэр дээр орогнол өгсөн тохиолдол нэг бус удаа гарч байсан. Үүнийг хийж болох, эсэхийн талаар хуульчид мэтгэлцэж байна. Гэтэл амьдрал дээр ийм орогнолыг өгч байгаа» гэлээ.
Нөгөөтэйгүүр, Их Британий ГХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Эквадорын ЭСЯ-ны нутаг дэвсгэр дээр долоо хоногийн дараа хүчнийхэн нэвтрэн орж магадгүй аж. Гэхдээ британий эрх баригчид хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэв.