МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруу байна. Урьдчилан хорих төвд хоригдож байгаа Н.Энхбаяр уржигдар ухаан алдаж унасан талаар ойрын сурвалж мэдээллээ.
Түүний биеийн байдал эрс муудаж, нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ч өдгөө тийм нөхцөл бололцоо байхгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан “Н.Энхбаяр Урьдчилан хорих төвийн эмч нарын хяналтад байгаа” хэмээн мэдэгдэж буй ч тэнд нь тухайн хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй, тийм нөхцөл боломж олгохгүй байгааг нь түүний ухаан алдан унасан явдал харуулж байгааг эх сурвалжууд онцолж байна.
Н.Энхбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард хоригдож байхдаа эрхээ хамгаалахаар олон хоног хуурай өлсгөлөн зарласан. Үүнээс үүдэн түүний эрүүл мэнд эрс доройтсон бөгөөд тухайн үед мэргэжлийн эмч нар хуурай өлсгөлөнгөөс үүдэлтэй эмгэгүүд илааршиж, эд эс нөхөн сэргэхэд урт хугацааны эмчилгээ хэрэгтэй бөгөөд эрүүл агаарт байхаас гадна гадаадад эмчлүүлэх гэдгийг онцлон хэлж байсан билээ. Гэсэн ч тэрбээр гадаадад явж эмчлүүлэх байтугай, хөдөө орон нутагт ч зорчих эрхгүй болсон билээ. Бүр тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Н.Энхбаярыг Улаанбаатар хотоос гарч болохгүй гэдэг захирамж гаргасан. Ингэснээр Н.Энхбаяр эмч нарын зөвлөснөөр эрүүл агаарт гарч эмчилгээ хийлгэж чадаагүй гэдгийг ар гэрийнхэн, намын журмын нөхөд нь хэлж байгаа юм. Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэх боломж нөхцөлийг захирамж гарган хаасан шүүгч С.Соёмбо-Эрдэнийн даргалсан шүүх бүрэлдэхүүн гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал хийж, ялын тогтоол уншин, хорих шийдвэр гаргасан.
Дашрамд дурьдахад, Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн даргалсан шүүх хурлаас гаргасан шийдвэр нь хууль бус ба үндэслэлгүй гэж үзэж, Нийслэлийн шүүхэд өчигдөр давж заалдах өргөдлөө гаргасан байна.
Ц.Болор /www.mminfo.mn/