logo
БНАСАУ-д эмэгтэйчүүдийг унадаг дугуй унахыг хориглосон дүрмийг цуцалжээ

БНАСАУ-д эмэгтэйчүүдийг унадаг дугуй унахыг хориглосон дүрмийг цуцалжээ

2012/08/18
БНАСАУ-ын эрх баригчид 1990 оноос үйлчилж байсан тус улсын хотуудад эмэгтэйчүүдэд унадаг дугуйд унахыг хориглосон дүрмийг хүчингүй болгов. Зарим мэдээгээр, энэ шийдвэр нь нэгэн өндөр албан тушаалын түшмэлийн охиныг нас барсны дараа гарсан аж. Түүнийг Пхеньяны төвд автомашин дайрсан байжээ. Үүний дараа нийслэл хотод унадаг дугүйны тусгай замыг тавьжээ. Түнчлэн, телевизүүд хөтөлбөртөө юбка өмсөж дугуй унах нь нийгмийн социалист ёс зүйд нийцэхгүй гэжээ. Энэ зууны эхэнд хориг суларч, зарим үед зөрчигдөж байжээ. Шинэ удирдагч Ким Чен Ыны үед зарим хоригуудыг цуцалсан бөгөөд тухайлбал, жинсэн өмд, өсгийтэй гутал юм уу платформ ээмэг зүүх зэрэг хоригууд цуцлагджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш