logo
 Натали Портман: Тахиа алахыг харсанаас хойш махнаас гарсан

Натали Портман: Тахиа алахыг харсанаас хойш махнаас гарсан

2012/08/18
-Нэг удаа гудамжаар явж байтал: - Бурхан минь, хараарай. Вайнона Райдер явж байна ш дээ гэсэн. Тэгэхээр би түүнийг харах гээд эргэтэл хүмүүс намайг хараад зогсож байсан
-11 настайдаа анхны дүрээ бүтээсэн. Харин 20 хүрэх үедээ би одоо кинонд тоглож боллоо гэж хэлж байсан
-12-тойдоо “Леон”-д тоглосныхоо дараа би секст бэлэн болж байгаагаа мэдэрсэн
-Ухаантай хүмүүс тав гэсэн үнэлгээ авах гээд байдаггүй. Тэд үнэлгээ бол огт худал зүйл гэдгийг мэддэг
-“Оддын дайн”-ы дараагаас л би жүжигчин болохоор шийдсэн. 
-Хүүхэд байхдаа лусын дагина болно гэж мөрөөддөг байсан
-Аав намайг нэг удаа анагаахын хуралд дагуулж явсан юм. Тэр тахиан дээр лазерийн мэс засал хийсэн. Тэгээд хүмүүс алга ташаад л баяр хүргэж байхад тэр тахиа үхэж билээ. Би тэр өдрөөс хойш амьтаны мах идээгүй ээ
-Миний өвөө Польшийн еврей
-Би иврит хэлээр муугүй ярьчихдаг
-Би еврей хүний дүр бүтээхийг хүсдэггүй
-Инээдмийн кинонд тогломоор л байдаг. Гэтэл одоо болтол инээд хүргэчихээр зохиол ирээгүй л байна
-Хүмүүс намайг еврей охин шиг харагдаж байна гэж хэлэхэд нь би дуртай. 
-Хүний эрхтэнээс гар хамгийн гайхалтай нь
-Эрчүүд их сонин. Сургуульд байхдаа нэг залуутай анхны болзоон дээрээ үнсэлцсэн. Гэтэл тэр намайг янхан гэсэн байна лээ
-Би хүнтэй маргах дургүй
-Дуугаа өндөрсгөх дургүй. Тэрний оронд уйлсан нь дээр
-Намайг –Хонгорхон гэхэд би дургүй. Муураа л тэгэж дууд
-Жүжигчин болох хэрэггүй ээ. Энэ хорвоо дээр өөр олон хийх зүйл бий
-Би зүүдээ их дээдэлдэг. Өглөө сэрүүлэг тавих дургүй.
-Би утсаар их ярьдаг. Яагаад гэвэл тэдгээр хүмүүстэйгээ хамт байж чаддаггүй болохоор
-Намайг хамгийн анх үнэнээр нь хэлсэн хүн бол Вуди Аллен. Тэр намайг –Бурхан минь, чи ямар аймшигтай юм бэ гэсэн.
-Хүүхэд байхдаа дэлхийг өөрчилнө гэж бодож байв
-Би их гэрсэг
Р.Слава 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш