logo
 Ж.Бельмондо, Ж.Депардье нартай амраглаж явсан Летиция Каста франц эрчүүдэд хайртай

Ж.Бельмондо, Ж.Депардье нартай амраглаж явсан Летиция Каста франц эрчүүдэд хайртай

2012/08/18
Түүнд байдаг зарим нэгэн зүйлийг өөнтөгч нөхдүүд шүүмжлэх нь их. Хэтэрхий жижиг хөхтэй, өргөн өгзөгтэй, буржгар үстэй хэмээнэ. Гэхдээ энэ бүсгүй шүднээс авахуулаад бүх зүйл ямар байхаас хамаарахгүй загварын ертөнцөд чадвар, дайчин шинж чанар байхад амжилтанд хүрч болдогийг өөрийн биеэр батлан харуулсан цөөн хэдэн топуудын нэг билээ. Нэгэн багахан тосгонд амьдардаг байсан түүний хэлснээр могой шиг хүйтэн төрхтэй эмэгтэй ч гэсэн өөрийгөө орчин үеийн “ДИВА”-ны нэг болгох боломж их байдаг ажээ. Тэр ч утгаараа Летиция өнөөгийн зартай топ-моделийн нэгд тооцогдон, дэлхий даяар хэдэн сая хувиар хэвлэгддэг томоохон сэтгүүлийн хүндтэй зочин болжээ. Одоо бол түүнийг алдарт Синди Кроуфорд, Клаудия Шиффер, Наоми Кемпбелл нартай эн зэрэгт тавина. Гэхдээ тэр тэдгээрээс онцлогтой нь энэ нэр алдрыг дөнгөж 25-тайдаа хүртсэн нь гайхалтай. Нөгөөтэйгүүр түүнд бас нэгэн онц гойд  нууц байдаг. …Энэ бол түүний сексийн амьдралын өвөрмөц сонирхолтой холбоотой зүйл… 
Шоу-бизнесийн салбарт толгой эргэм амжилтанд хүрч бусад өрсөлдөгч нараасаа ялгарч чадахын тулд ганцаарчилсан эсвэл шүтэн бишрэгчдийн дэмжлэг гэсэн хоёр замыг сонгох хэрэг гардаг. Тэгвэл Летициягийн хувьд загварын “олимпын аварга” болохын тулд хүндхэн замыг туулсан нэгэн. Эцэг нь Францын жижиг бизнесмен, эх нь гурван хүүхдээ хүмүүжүүлэгч гэрийн эзэгтэй байжээ. Понт-Одемар хэмээх тосгонд амьдардаг, загвар болон шоу-бизнесийн талд ямарч ойлголтгүй энэ гэр бүлд тэрээр 1978 онд төрсөн. Охин бага насаа Нормандад байдаг эмээ өвөө дээрээ өнгөрүүлсэн. Багадаа тэр багш болохыг мөрөөддөг байлаа.
1993 онд 15-тайдаа эцгинйхээ нутаг болох Корсикт амрахаар очжээ. Тэр үед наран шарлагын газарт зугаацаж байсан загварын “Мэдисон” хэмээх жижиг агентлагийн эзэн гэх залуу охиныг анзаарсан байна. Ингээд эхний кастингийн дараа гэхэд Летиция тус агентлагтай хамтран ажиллахыг зөвшөөрсөн байна. Ингэхдээ насанд хүрээгүй охиноо ямар нэгэн зүйлд өртөх би гэсэн үүднээс эцэг нь өөрөөс гарах багахан хэмжээний зардлыг гаргах болж бүх гэрээ хэлцэлийг нь өөрийн биеэр хийсэн гэдэг. Шинэ ажлынхаа зэрэгцээ Летиция дунд сургуулиа төгсөх хэрэгтэй байсан бөгөөд төгсөлтийн маргаашнаас эхлэн нөгөө өмнөө тавиад байсан дээд боловсролын тухайд “крест” тэмдэг тавьж орхив. Тэр томчуудын ертөнцөд өөрийгөө нас бие гүйцсэн бүсгүй болж байгаагаа мэдэрч эхэлжээ. Томоохон сэтгүүлд зургаа авахуулж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний рекламанд тоглохын хэрээр мөнгийг олдог болов.
Тэр үедээ Летиция гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд гэр дотроо дотоож, майк, унтлагын хувцастайгаа гүйж харайн тоглох болсон охиныг эцэг, эх хараанаас огт гаргадаггүй байлаа. Өдөржин шахуу охид хөвгүүдтэй гудамжаар тэнэн, ролликоор гулган, амттай юм болгонд багагүй мөнгө зарцуулдаг болов. Түүний биеийн харьцаа тухайн үед 88-60-88 байсан хэдий ч 171 см-ийн өндөр нь загварын ертөнцдаа намханд тооцогдонон гэсэн аймшиг түгшээж байсан юм. 
Гэтэл тэр үед үеийн охидынх нь дунд нэгэн сонирхол татах “моодонд” ороод байсан нь  эмэгтэйчүүд төгс сайхан бие хаатай байя гэвэл сексийг үргэлж хийж байх хэрэгтэй гэсэн яриа байлаа. Летиция тэр талаар олон ч удаа сонсож байсан бөгөөд бүр 14-тэйдөө ангийнхаа нэгэн хөвгүүнд дурлачихаад түүнд охин биеэ өгөх талаар ч тэнэг үйлдэл хийж байсан тухайгаа хожим дурссан байдаг. Гэхдээ дунд сургуулиа төгссөн жилээ загварын агентлагийн эзэн залуу өөрийг нь илт сонирхож байгааг мэдсэн бүсгүй тэр талаар эцэгтээ хэлснээс болж нэг хэсэгтээ асуудал дэгдсэн гэдэг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эцэг нь охиноо онгон хэвээрээ байгаа үгүйг нь шалгуулах эмчийн үзлэгт оруулахдаа тэр залууг дагуулж очсон гэх нь ч бий. Охидын “секс моод” үүгээр дуусаагүй ээ. Летициягийн хоёр ч найз охин хөвгүүдийг үзэн яддаг болсон бүр цаашдаа хамт амьдрах болоод байгаа гэсэн мэдээ түүнийг маш том цохилт болжээ. Ижил хүйстэн гэдэг талаар сонсож байсан уу гэхээс дэргэдэх нөхөд нь тийм болсон гэдэгт огт итгэж өгөхгүй байжээ. Нэг удаагийн үдэшлэгийн дараа охид зугаа цэнгэлээ нэгнийдээ үргэлжлүүлэхээр очжээ. Тэр шөнө Летиция жинхэнэ сексийн гаж гэмээр үйлдлиийг харж, өрөө ч золис нь болчихоогүй байна. Хиймэл эрхтэн, эр эмийн ижил хүйстний янаглал, сексийн гаж туршилт гээд… тэр цагаас хойш загвар өмсөгч бүсгүй зарим нэгэн найз охидоо орхиход хүрчээ. 
Тэр эцэг эхийн “халамжинд” байсаар үеийнхнээсээ нэлээн хожим бие даан амьдарч эхэлжээ. Бараг 12 настайгаасаа эхлэн цуглуулсан хөрөнгө нь ойролцоогоор нэг сая долларт дөхсөн байсан тул Летицияг гэр бүлийнхэн нь гэрээсээ гарч амьдрахыг хүлээн зөвшөөрчээ. Газар дундын тэнгисийн эрэг дээрх үзэсгэлэнт газарт худалдан авсан байшин нь түүний анхны гэрт тооцогддог. Тэр үнэхээр хашир суусан нэгэн гэлтэй хөнгөн амьдрал хөөх байн бүсгүйчүүдийн адил мөнгө хөрөнгөө цацаж, зугаа цэнгэлээс ч хол байхыг эрхэмлэх болжээ. Мөн гэнэтийн байдлаар эрчүүдтэй танилцан дотносохыг ч “цээрлэдэг” байв. Паппараци бол түүний хамгийн аймшигтай зүйл байсан гэдэг. Яахав, нөгөө хүнд шөнийг тэр тухайн үед мартаж чадаагүй байж л дээ.
Гэвч тэснэ тэснэ гэхэд яаж л удаа гэж… Тэр хоёрдахь удаагаа дурлалаа. 20 настай, гоо үзэсгэлэн ч гэж жигтэйхэн залуухан бүсгүйгийн хайрыг гэрэл зурагчин Стефан Седнауи татсан байлаа. Стефан урд нь хоёр удаа гэрлэж байсан нэлээн “юм үзсэн” гар байв. Насанд хүрээгүй охидын шалдан зураг хууль бусаар авч борлуулсан гэх хэргээр торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. Гэхдээ Летицияд энэ бүхэн хамаагүй байсан бололтой. Хэвлэлийнхэн ч таамаг дэвшүүлж эхэллэээ. Загвар өмсөгчдийн өөрийгөө илэрхийлэх хамгийн гол зүйл бол гэрэл зураг, түүн дээр хэрхэн сайхан гарах вэ гэдэг асуудал. Энэ  үүднээс  Летицияд найдвартай зурагчин хэрэгтэй байсан нь Стефан. Энэ хоёрын хооронд ямар нэгэн хайр дурлал, сексийн нандин харьцаа гэж байхгүй гээд л таамаг мэт мэдээллүүд гарч байлаа. 
Үнэндээ бол тухайн үед Летицияг хайрлах сэтгэлээ илчлэхэд байсан эрчүүдийн тоонд Жан-Поль Бельмондо , Жерар Депардье зэрэг “франц өвөө” нар багтаж байв. Бүсгүй тэр талаар “-Би тэр эрхэмүүдийг шүтэн биширдэг. Тэд бол аугаа жүжигчид. Түүнээс биш хайрлах, хайрлуулах асуудал энд яригдаж болохгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. 
Зөвхөн Францад түүнтэй учрах гэсэн хүсэлтэй эрчүүд байгаагүй гэдэг. Ер нь Летиция Каста ажлын байран дээрээ эрчүүдтэй танилцах “дуртай”. Ялангуяа киночид түүнд өрийнхөө бүтээлд тоглох санал ирүүлэх болсон цагаас эхлэн тэрээр эрчүүдэд “ойртох” боллоо. Загвараас гадна кино түүний сонирхолыг татах болсон бөгөөд жүжигчний дамжаа төгссөн даруйдаа “Астерикс, Обеликс хоёр Цезарийн эсрэг” гэсэн анхныхаа кинонд тогложээ. Энэ киноны хамтрагч нь нөгөөх дурласан гээд байгаа “өвөө” Жерар Депарьде байв. Франц болон Холливудад түүнийг “чалхтай франц өвгөн” хэмээн хочилдог. Өөрөөсөө дүү бүсгүйчүүдийг “хайрлах” дуртай тэрээр дөрвөн удаа гэрлэж, 200 орчим бүсгүйтэй амраглаад авсан нэгэн. Харин Летиция тэр хоёрын уг киноноос хойш ердөө ганц сар л үргэлжилсэн байна. Үүнд Бүсгүйн эцгийн хориг саад нөлөөлсөн гэж ярьдаг.
Харин Бельмондотой танилцаад байсан Летиция харьцааныхаа тухай зөвхөн ажил хэргийн анд нөхөд хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл сэтгүүлчид тэдний ах дүүгийн харьцаа орон дотроо ямар байдгийг ил гаргаж ирсэн нь тухайн үед франц төдийгүй дэлхийн кино ертөнцөд томоохон сесааци дэгдээсэн билээ. Нэгэн өглөө эмнэлгийн шуурхай албаныхан Летициягийн хувийн байшингаас нэгэн эрхэмийг хэвтээ чигээр нь эмнэлэгт аваачин яаралтай эмчилгээнд орууллаа гэсэн мэдээ загвар өмсөгчийг жинхэнэ халуухан скандалын эзэн болгож орхив. Өөрийн шүтээн гээд байдаг эрийг секс хийж байгаад золтой л нөгөө ертөнц рүү илгээчихээгүй байна. Бельмондогийн гэр бүлийнхэн тэр дундаа охидууд нь Летицияг шунал тачаалд дуртай гаж донтон, өөрийгөө баян эрчүүдийн өгөөш болгогч хэмээн доромжилж ТВ, хэвлэл мэдээлэлд өч төчнөөн ярилцлага нийтлүүлж эхлэв. Тэд Америкийн нэгэн сэтгүүлийн рекламанд хамт зургаа авахуулж байгаад танилцаж дотносожээ. Бельмондогийн эхнэр “-Би Летицияг муу хүүхэн гэхгүй. Тэр үнэхээр өнөө цагийн Францын загварын нэр нүүр болж байгаа. Олон ч жил би түүний зургийг сэтгүүлийн нүүрнээс харж, залуугийн гоо үзэсгэлэнгээ түүнээс мэдрэх шиг болдог байсан. Тэр өөрөө уучлалт гуйх байлгүй дээ” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан юм.  
Удалгүй Летиция нэгэн америк эртэй танилцаж гэрлэсэн бөгөөд бал сарын аялалынхаа дараа түүн дээрээ очихоор эх орноо орхин Нью-Йоркийг зорьжээ. “-Эрчүүд л зүгээр байлгаагүйгээс  тэр Парисыг орхилоо” гэсэн гарчиг бүхий нийтлэл гарч эхэлсэн байна.  Гэхдээ Летиция 2001 онд охин Сатинаа төрүүлхээр эх нутагтаа ирсэн билээ. Тэр анхны хүүхдээ Америкийн иргэн болгохыг хүсээгүй гэдэг. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд түүнийг дөнгөж 24 насандаа хүүхэд гаргах нь загвар өмсөгчийн карьераа ч алдах талтай хэмээн сануулсаар байсан ч тэр хүлээн аваагүй аж. Ингээд төрснийхөө дараагаас эхлэн эх орныхоо найруулагчдын кинонд толгож эхлэв. Франц даяар алдартай “Цэнхэр дугуй” хэмээх теле-сериалд тоглосноор ард түмэн нь түүнийг үнэдсний баатар мэтээр үнэлэх болж Летиция ч доллларыг хэдэн саяар нь өвөртлөх боллоо. Игээд зогсохгүй энэ улсын гоо сайхны бүтээгдэхүүний брэнд болох L'Oreal-ын дүр төрх хэмээн өргөмжиллөө. 
Дэлхийн сайхан бүсгүйчүүдийн бэлэг тэмдэг, амьд домог ч гэгддэг Брижит Бардо “-Хэн ч гэсэн залуудаа тэр дундаа том юманд зорьж эхлэхдээ алддаг. Тэгснээрээ ч алдсан нь тун ховор. Энгийн нэгэнд ч гэсэн хормойн явдал их л байдаг биз дээ. Яахав, бид тэдний жишээ л болоо биз. Тэр үүднээсээ энэ бүсгүй одоо л хөлөө олж, амьдралд ээж гэсэн үүднээс хандаж эхэллээ. Түүнийг өмнө нь маш том амжилтууд хүлээж байгаа. Тэр чигээрээ миний залуу нас…” хэмээн мэдэгдсэн нь хэрэгт дурламтгай, хүний мууд дуртай олон этгээдийн амыг таглаан явдал болсон билээ. Летиция хэзээ ч “оддын өвчнөөр” өвчлөөгүй юм. Тэр өдгөө АНУ-д ажиллаж Францад ирэхээрээ гэр бүлийнхнийгээ болон охиноо асраад тун завгүй байгаа… 
Бэлтгэсэн Р.Слава 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш