Кито хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Эквадорын гадаад хэргийн сайд Рикардо Патино Викиликс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн талаар мэдэгдэл хийсэн байна. Патино хэлэхдээ "Манай улс Жулиан Ассанжийн ерөнхийлөгчид илгээсэн хүсэлтийнх нь дагуу түүнд улс төрийн орогнол олгохоор шийдсэн" гэжээ. Мөн тэрээр Ассанжийн аюулгүй байдал эрсдэлд учирч магадгүй байгааг хэлээд түүнийг зохих баталгаагүйгээр гуравдагч улс руу шилжүүлж болох байсныг дурджээ. Патино түүнчлэн Ассанжийг АНУ-руу шилжүүлсэн бол түүнийг шударгаар шүүхгүй гэдгийг баримтууд баталсан гэж мэдэгдсэн байна. Эквадорын талын Ассанжид улс төрийн орогнол олгох шийдвэрийг Англи, Шведийн эрх баригчид шүүмжилжээ.
Компьютерийн мэргэжилтэн Ассанж 2010 онд Америкийн дипломадчидтай холбоотой нууц мэдээллүүдийг Викиликс сайтдаа тавьж, шуугиан тарьсан билээ. Английн гадаад хэргийн яамны төлөөлөгчид түүнийг Швед рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ. Гадаад хэргийн сайд Уильям Хейг Эквадорын засгийн газар Ассанжид улс төрийн отогнол олгох шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр Английг орхин явахыг Ассанжид зөвшөөрөхгүй гэж хэлжээ.
Ассанжийг Шведэд байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн буруутгаад байгаа ч тэрээр өөрийгөө буруугүй, өөрийнх нь эсрэг тулгасан хэргүүд улс төрийн зорилготой гэж мэдүүлсэн. Тэрээр Лондон дахь Эквадорын элчинд бараг хоёр сар орогносон юм.
Э.АМАР