Сөүл Токиогийн Токто /японоор Такэсима/ арлуудын асуудлаар олон улсын шүүхэд хандах гэж байгааг эс тоомсорлох болно. Энэ тухай өмнөд-солонгосын ХМХ-үүд баасан гаригт мэдээлэв. ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар ”Токто арлуудын нутаг дэвсгэрийн асуудалтай холбогдсон маргаан байхгүй, яагаад гэвэл энэ арлууд түүх, газар зүйн хувьд ч тэр олон улсын хуулийн дагуу солонгосынх”. Өмнө нь Японы түшмэдүүд нь Японы сайд нарын танхим Токто арлуудыг олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх тухай асуудлыг дэмжсэн гэдийг Токио дахь Өмнөд Солонгосын ЭСЯ-д мэдэгдсэн гэж ХМХ-үүд уламжилж байсан гэдгийг сануулав. Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, уг саналыг Солонгос дахь Японы элчин сайд Син Как Суд 8-р сарын 17-оос хэтрэлгүй албан ёсоор илгээнэ гэсэн тухай ХМХ-дэд нэмж дурджээ.