Өмнөд Солонгосын "Самсунг Электроникс" компани хамгийн сүүлийн үеийн таблет компьютероо танилцууллаа. "Galaxy Note 10.1" таблет нь iPad-тай өрсөлдөхүйц өндөр үзүүлэлттэй болсонгэж зарим мэргэжилтнүүдүзэж байна. Андройд үйлдлийн системтэй энэ компьютер хосолмол дэлгэцтэй бөгөөд хэрэглэгч зориулалтын үзгийг нь ашиглан хүссэн үйлдлээ хийнэ.
Зарим блогчид Самсунгийн таблетад эерэг үнэлгээ өгөөд байгаа ч шинжээчид энэ компьютерын борлуулалт төдий л сайн биш байж магадгүй гэж үзэж байна.
16, 32, 64 гегабайтын дотоод санах ойтой шинэ таблет Өмнөд Солонгос, Их Британи, Америкт худалдаалагдаж эхлээд байгаа бөгөөд 499 долларын үнэтэй ажээ.
Э.АМАР