logo
Сири Дамаскад НҮБ-ын зохицуулах товчоог байрлуулах зөвшөөрөл олгов

Сири Дамаскад НҮБ-ын зохицуулах товчоог байрлуулах зөвшөөрөл олгов

2012/08/18
 НҮБ-ын АЗ-ийн хаалттай хуралдаанаар 8-р сарын 20-ны өдөр ажиглагчдын мандатыг сунгахгуй байхаар шийдвэрлэв. Үүний оронд Дамаскад НҮБ-ын зохицуулах товчоо байрлах болно. Сирийн эрх баригчид товчоог тус улсад байрлуулах зөвшөөрөл өгсөн. Энэ тухай ерөнхий нарийн бичгийн даргын туслах Эдмонд Мулле мэдэгдэв. Тэр хэлэхдээ, эхний үед төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг Сирид үлдэж ажиллахыг хүссэн тус улсад байгаа НҮБ-ын ажилтануудаас авах юм. Тэд ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөхийн статустай байна. Мэргэжилтнүүд хүмүүнлэгийн асуудлаар ажиллахын зэрэгцээ мэдээлэл цуглуулах, хүний эрхийн асуудал зөрчигдөж буйг хянаж байх юм. НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэхдээ, Сирид НҮБ-ын зохицуулах зөвлөлийн товчооо ажиллах болсонд Орос улс сэтгэл ханамжтай байна. Түүний ярьснаар, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан саналын “томъёо” нь НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны сирийн хямралыг зохицуулахаар боловсруулсан энхийн төлөвлөгөөнд бүрэн нийцэж байна “ гэж ээ. Өмнө нь НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны залгамжлагчаар алжирын дипломат Лахдар Брахими ажиллахаа зөвшөөрсөн гэж мэдэлсэн юм. Аннаны өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгахыг хүсээгүй бөгөөд үүнийгээ тэр “шаардагдах дэмжлэгийг авч байгаагүй гэж тайлбарласан юм. Лахдар Брахими эхнээсээ энэ албан тушаалд таарах цорын ганц хүн байсан боловч шинэ тусгай төлөөлөгчөөр ажиллах зөвшөөрлөө өгөөгүй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш